• Эхлэл
  • Нүүрсний хэргийн сонсголыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

Нүүрсний хэргийн сонсголыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

2023/04/03

Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хорооны дарга УИХ-ын гишүүн Г.Ганболд  дөрөвдүгээр сарын 10-12-нд хийхээр товлоод байсан Нүүрсний гэх хэргийн сонсгол хойшлогдсон гэж өнөөдөр мэдээллээ. Түр хорооны хурлыг хойшлуулах хүсэлт АТГ-аас ирүүлсэн. Ингээд: 

-Түр хорооны сонсголд дуудагдсан ихэнх гэрчүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн.

-Cонсголд үнэлэх гэж байгаа нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах магадлалтай, мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулах эрсдэлтэй

-Хэрэг шийдвэрлэх явцад урьдчилж сонсгол хийснээр нийгмээрээ зарим хүмүүсийг  гэм буруутайд тооцох эрсдлүүд байгаа учраас хуульд заасан тодорхой үндэслэлд тулгуурлан түр хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр  сонсголыг хойшлуулах шийдвэр гаргасан гэж тэрээр мэдээлэв.

Сонсголыг хэзээ хүртэл хойшлуулж байгаа нь одоогоор тодорхойгүй. “Түр хороо 2023 оны зургадугаар сарын 10 хүртэл ажиллах учраас энэ хугацаандаа амжиж сонсгол зохион байгуулах бүрэн боломжтой” гэж тайлбарласан байна.

Тус түр хороо нь 2022 оны зургадугаар сард байгуулагдан, 9 сарын хугацаанд 20 гаруй мянган хуудас нотлох баримтыг шинжлэн судалсан.  Нээлттэй  сонсголд 114 хүнийг гэрчээр дуудахаар төлөвлөсөн байсан юм.

 


Сэтгэгдэл байхгүй байна