• Эхлэл
  • "ТООНОТ" рекордс 5 жилийн ойн СЮРПРИЗЭЭ задаллаа

"ТООНОТ" рекордс 5 жилийн ойн СЮРПРИЗЭЭ задаллаа

2023/05/16

Өнгөрсөн онд "ТООНОТ 21х21" төслөө хэрэгжүүлж Монгол орноо тойрон 21 аймагт тоглолтоо хийсэн "ТООНОТ" рекордсын 5 жилийн ой энэ жил тохиож байна. Он гарснаас хойш нам гүмхэн байсан "ТООНОТ"-ынхон тавдугаар сарын 15-нд "TNT" төслөө албан ёсоор нээлээ. 

Төслийн нээлтийн үеэр "ТООНОТ"-ын хамт олон Монголд анх удаа 7 шинэ дууны клипээ зэрэг цацаж үзэгчдэдээ сюрприз барилаа. Уран бүтээлчдийн өөр өөрсдийн төрөл жанраар гаргасан эдгээр уран бүтээлүүд үзэгчдийн талархлыг хүлээжээ. 

Ойн баяраа тохиолдуулан үзэгчдэдээ барих сюрприз үүгээр дуусахгүй. Рекордсын хамт олон "ТООНОТ" баримтат киног үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ. Мөн энэ зун дуучин Жэйсон анхны бие даасан цомгоо гаргаж, есдүгээр сард реппэр Тандерын бие даасан тоглолтыг зохион байгуулж, арваннэгдүгээр сард "ТООНОТ Vol4" цомог болон "ТООНОТ" 5 жилийн ойн тоглолт зэргийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа тухайгаа мэдээллээ. 

 

ИНГЭЭД ТАВДУГААР САРЫН 15-НД ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛСОН 7 ВИДЕО КЛИПИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

1. Desant- Big Fish

 

2. Эрка- Чамайг дурсаад 

3. Jason- Мартаж чадахгүй 

4. Chill Jagaa- Чимээгүй суу

5. Bilgang- Billy boay 

 

6. O.Z- Ганц удаа 

 

7. Babar, ThunderZ- Сүүдэр 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин