• Эхлэл
  • Хөг нь тасраагүй, түүх тасраагүй 30 жил - 30 контент

Хөг нь тасраагүй, түүх тасраагүй 30 жил - 30 контент

2023/06/06

Монголын рок попын домог Хурд хамтлаг 30 жилийнхээ ойн тоглолтыг өргөн барихад хэдхэн хоног үлдээд байна.

Монголын шинэ үеийн рок поп урлагийн хагас жарны түүхийг бичиж буй
ах дүүсийн хамтлаг “Хурд” энэ хугацаанд

-33 удаагийн бүрэн хэмжээний тоглолт

-117 видео клип

-18 CD

-1 алтан пянз, 2 пянз

-249 дуу бүтээж, Дэлхий даяарх Монгол туургатан олон сая сая үзэгчдэд уран бүтээлээ хүргэсэн.  Зөвхөн эдгээр тооноос “Хурд”-ынхны бүтээсэн түүх ямар агуу болохыг харж болно.

Мөн Буриад, Халимаг, Тува, Өвөр Монгол,  бусад орны Хятад,  Казак үндэстэн болох 60 гаруй сая Монгол туургатан маань Хурд хамтлагийн дууг сонсож, бүх цаг үед хамт байж ирсэн билээ.

Тийм ч учраас “Хурд 30 жил түүхт ойдоо зориулан Эх орон, Монгол ард түмэн, Эх болсон зургаан зүйл, Хамаг амьтан, Байгаль дэлхийгээ баясган Монголын байгалийн үзэсгэлэнт 30 газрыг сонгон бүх цаг үеийн шилдэг 30 дуугаа акустик хэлбэрээр дуулж, тоглож, 4 улирал дамнан дүрсжүүлж Бурхан Халдунаас эхлэн Хөвсгөл Цагаан нуур, Хорьдол сарьдгийн нуруу, Хэнтий Хар зүрхний хөх нуур, Дорнод Мэнэнгийн тал, Халх гол, Алтай таван богд, Отгон тэнгэр хайрхан гээд Монгол орноо бүтэн тойрч байгаль дэлхийдээ ая дуугаа өргөсөн юм. 

Хурд-30 контент нь дуу дүрсний чанарын өндөр түвшинд  хийгдэж, дэлхийн нийтэд Монгол орны өв соёл, үзэсгэлэнт байгаль, эх орноо сурталчилах, Монголчууд болон шинэ залуу үеийнхэнд байгаль эх орноо хайрлах, үнэ цэнийг ойлгуулах зорилготой, аялал жуулчлалын чухал ач холбогдолтой контент болсон юм. 

 Мөн Хурд хамтлаг  30 жилийн хүрээнд "Рио Тинто Монгол" компанитай стратегийн түвшинд хамтран хорхойд идэгдэн устаж буй 1.5 тэрбум модыг энэ жилдээ багтаан аврахаар хамтран ажиллаж байгаа юм. Тиймээс 30 жилийн ойгоо тэд “Эрүүл ойн төлөө” уриан доор тэмдэглэж байна. 

Эх орон, гэр бүл, ариун нандин хайрыг 30 жил тасралтгүй ухааруулж ирсэн Хурд”-ын ах нартаа 30 жилийн ойн мэнд хүргэе!

 

Дамбын Ганбаяр-МУУГЗ-хамтлагийн ахлагч

Дамбын Отгонбаяр МУГЖ-хамтлагийн продюсер, Voice Mongolia coach

Дамбын Төмөрцог МУГЖ- хамтлагийн дуучин

Дамбын Отгонбаатар-хамтлагийн бөмбөрчин, Уухай хамтлаг продюсер

Дамбын Мөнхбат- хамтлагийн гитарчин

Намсрайжавын Наранбаатар - хамтлагийн гитарчин

Төмөрчөдөрийн Наранбаатар  -хамтлагийн гитарчин

 

Видеог дор дарж үзнэ үү 

Эх орны төлөө "Хурд"
 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин