• Эхлэл
  • Хятадын онгоцонд электрон тамхи татах татвал 1000 юанийн торгуультай

Хятадын онгоцонд электрон тамхи татах татвал 1000 юанийн торгуультай

2024/01/08

Монгол Улсын иргэд 2024 он гарснаас хойш БНХАУ-ын агаарын тээврийн компаниар зорчих үедээ онгоцны бүхээгт электрон тамхи татсан 2 тохиолдол гарсантай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Үүнд:

Онгоцны бүхээгт тамхи, электрон тамхи зэргийг татсан тохиолдолд БНХАУ-ын “Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу 10000 хүртэлх юаниар торгох, 5 хоногийн хугацаанд саатуулах, хүндэвтэр гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай байдаг болно.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна