• Эхлэл
  • Солонгос хэлний шалгалтын бүртгэлийг цахимаар хийнэ

Солонгос хэлний шалгалтын бүртгэлийг цахимаар хийнэ

2024/02/15

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 26-29-нд www.ehalamj.mn сайтад цахимаар явагдана. Энэ удаагийн бүртгэлд аж үйлдвэр, үйлчилгээний салбараас гадна барилга, хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг салбаруудад ажилтан сонгон шалгаруулж авах бөгөөд жилийн хоёрдугаар хагаст ойн аж ахуй, уул уурхайн салбарт нэмэлт бүртгэл хийх юм байна.

Хөдөлмөрийн биржээс өгсөн мэдээллээр ажлын санал монголчуудад харьцангуй их буюу 14 хоног тутамд 50-80 ажлын санал ирдэг байна. БНСУ-д цар тахалгүй жилүүдэд дунджаар 800-1200 монгол иргэн гэрээтээр ажиллахаар очдог байна.

Сануулахад, Өмнөд Солонгосын мульт визийн журамд өөрчлөлт орж, жилээс дээш оршин суусан оюутан визтэй залуус эхнэр, нөхөр, хүүхдээ гурван жилийн мульт виз хүсэх боломжтой болсон талаар албаныхан мэдээлж байв. Мөн дагалдан виз гарахгүй байгаа аав ээж, эхнэр, хүүхэд, нөхрийн визээ энэ визээр мэдүүлэх боломжтой болсон юм. Уг журмыг 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд шинэчилсэн. Ингэснээр анх удаагаа мульт виза хүсч байгаа хүн заавал жилийн виз авахгүйгээр гурван жилээр хүсэх боломжтой аж.

Олон удаагийн визэнд шинээр нэмэгдсэн нөхцөл болон бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Мульт визний хугацаа 3 болон 5 жил болон өөрчлөгдсөн болно. /Олон удаагийн визний нөхцөл хангасан иргэн шууд 3 жилээс эхлэнэ/
  • БНСУ-д эхнэр, нөхөр болон шууд хамаарал бүхий гэр бүл нь (өөрийн болон эхнэр/нөхрийн эцэг, эх, 19 наснаас доош насны хүүхэд) 1 жилээс дээш хугацаагаар оршин сууж буй иргэн
  • Хүчинтэй хугацаа /1 удаа оршин суух хугацаа: 3, 5 жилийн олон удаагийн виз /90 хоног


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин