• Эхлэл
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

2025/06/13

 

 

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа. 

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамга гардуулан өгөхдөө Монгол Улсын хөгжлийн төлөөх их үйлсэд нь амжилт  ерөөгөөд, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үргэлжлүүлэн ажиллахыг хүсэв. 

Монгол Улсын шинэ Ерөнхий сайд  Г.Занданшатар  Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд амжилт хүсээд, “Алсын хараа”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон хөгжлийн мега төслийг амжилттай хэрэгжүүлж Монголын түүхэнд үлдэх эрхэм гавьяа байгуулсныг онцлоод цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна