
Ардын жүжигчин, алдарт баритон Э.Амартүвшин “Opera star-International Opera Awards-2025”-аас “Шилдэг баритон” шагналыг хүртлээ.
Энэхүү шагналыг түүнд 2020 онд олгохоор зарласан боловч дэлхий даяар тархсан коронавирусын цар тахлын улмаас шагналаа авч чадалгүй хойшилсон. Улмаар дахин 2023 онд түүнд шагналыг олгохоор зарласан боловч мөн ёслолын ажиллагааг цуцалсан. Эцэст нь 2025 онд буюу таван жилийн дараа албан ёсоор цомоо Италийн нийслэл Ром хотноо хүлээн авлаа.
Уг шагналын одоогоос 15 жилийн өмнө эл шагналыг олгож эхэлсэн
Манай дуучны хувьд дэлхийн шилдэг театруудын тайзнаа тогтмол уригдан тоглож буй. Мөн суут Ж.Вердийн бүтээлүүдийг хоолойн хүч, жүжиглэлт зэрэг бүхий л талаараа төгс амилуулж ирснийг мэргэжилтнүүд тодотгодог. Цаашлаад зөвхөн дуулах бус, түүний урлагт үзүүлэх нөлөө, шинэ үеийн дуучдад үзүүлж буй үлгэр жишээг нь үүгээр үнэлж буй бөгөөд дэлхийн хэмжээний баритон болсны бас нэгэн баталгаа юм.




Сэтгэгдэл байхгүй байна