• Эхлэл
  • Албан тушаалын “шошго” дор амь зуугсад-1

Албан тушаалын “шошго” дор амь зуугсад-1

2026/01/10

Салаавч П.Дэлгэрнаран

Төрийн залгамж халаа гэж байхгүй болчихсон энэ үед халаглаад өнгөрөх биш хөндөж тавих жишээ олон буй. Тэдгээрийн зах зухаас нь бэлэн байгаа баримтуудыг дахин сануулья.

Дарга нарын томилгооны ийм жишээ олширсоор байгааг дахин дахин сануулах нь зүйтэй буй за.

Зөвхөн намын томилгоо тэдний найз нөхөд, гэр бүлийнхэн ах дүү, амраг садныхан төрийн гэх бүхий л байгууллагад шигдэж, хувийн эрх ашгийг гүйцэлдүүлж явааг Монголын аль ч байгууллагын хаалгыг татахад ил харагдана. Өмнө нь ийм байдлаас бага ч болтугай ичдэг байсан бол одоо ичих, эмээх зүйлгүй болов.

Шалтгаан маш энгийн. Тэдний ард улс төрийн томоохон нөлөө бүхий эрхмүүд, улс төрчдийн өгөө авааны яриа хөөрөө байгаа учраас албан тушаалтай байхын тулд тэд өнөөдөр хэнийг ч ус, гал руу шидэхэд бэлэн буй.

Хамгийн сүүлийн үеийн зарим томилгооны тухайд дурдахад, өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар Гаалийн Ерөнхий газрын даргаар П. Дэлгэрнаранг томилов.

П.Дэлгэрнаран гэж хэн бэ.

Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн цэргийн найз, улс төрчдийн хувьд халаас нэгтэй. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын олон төрийн байгууллагад өндөр албан тушаал хашиж явсан.

2020 онд  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Сонгуулийн ерөнхий хорооны  даргаар томилогдсон юм. Тэрбээр СЕХ-ны албан тушаалаа ердөө нэгхэн сарын дараа албан ёсоор хүлээлгэж өгсөн хэрнээ мөн л нэгхэн сарын дараа ГЕГ-ын даргаар ийнхүү томилогдов.

Түүний намтар түүхийг сөхвөл 1995-1997 онд УИХ дахь МАХН-ын бүлэгт зөвлөхөөр ажиллаж байхдаа  Соёлын төв өргөөний шатан дээрээс төрийн ордон руугаа  салаавч өгч явсан хүн. Тэр “салаавчны буянд” гэх юм уу үүнээс хойш түүний албан тушаалын карьер илт өссөн гэдэг. Үүний дараа Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн захирал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, “ Автобус-3” компанийн захирал, Авто тээврийн үндэсний төвийн захирал, Тэргүүн дэд захирал,Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн зөвлөх, СЕХ-ны дарга, ГЕГ-ын дарга гээд албан тушаал нь хөвөрнө.

П.Дэлгэрнаран зөвхөн төрийн байгууллагад өндөр албан тушаал хашаад зогсохгүй өөрийнх нь мэдлийн болон гэр бүлийн хүнийхээ хамт барилгын салбарт “одтой” яваа нэгэн. Тодруулж хэлбэл, төрөөс төрсөн тэрбумтны нэг аж.

Тэрбээр “Хан- Уул Товер”-ын нууц эзэн. Их мөнгөний эзэн учраас мөрийтэй тоглоомд дуртай. Бага гэлтгүй цаг хугацаагаа мөрийтэй  тоглож өнгөрөөдөг гэсэн. Нийслэлийн өмчийн харилцааны даргаар ажиллаж байхдаа байрлал сайтай товер -ийнхаа суурийг тавьсан гэж улстөрийннхөн ил далд ярьдаг юм билээ.

Ерөнхийдөө мөнгөтэй учраас ямар ч албан тушаалын түүний өмнө бэлэн байдаг бололтой. Хамгийн чухал нөмөр нөөлөг нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгч. Түүний нэрээр босч өндийж яваа шинэ цагийн тэрбумтан өнөөдөр Гаалийн Ерөнхий газрын даргаар томилогдоод буй нь энэ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна