• Эхлэл
  • Шинээр томилогдоод буй дарга нарын ХОМ

Шинээр томилогдоод буй дарга нарын ХОМ

2026/01/14

Засгийн газраас томоохон албан тушаалын томилгоонуудыг үргэлжлүүлсээр байна. Хамгийн сүүлд томилогдсон албан тушаалтнууд буюу 

ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА Н.ЛХАГВАСАЙХАН

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Б.ДАВААДАЛАЙ

САНГИЙН ЯАМНЫ ТНБД-ЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ М.БАЯРМАГНАЙ

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Б.ДАВААДАЛАЙ

Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг танилцуулж байна.


ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА Н.ЛХАГВАСАЙХАН

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар хурандаа Н.Лхагвасайханыг Дотоодын цэргийн штабын даргаар томилсон. Тэрбээр, өмнө нь Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар ажиллаж байжээ. Энэ хугацаандаа түүний мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харвал,

  • Өөрийн орлого-142 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого- 120 сая төгрөг
  • Орон сууц-983 сая төгрөг
  • Тээврийн хэрэгсэл- 99 сая төгрөг
  • Мал, аж ахуй-90 сая төгрөг
  • Газар-90 сая төгрөг
  • Хадгаламж-34 сая төгрөг  гэж мэдүүлжээ.

Н.ЛХАГВАСАЙХАН: Цагдаагийн байгууллагаас өнөөдрийн байдлаар санал авах 2198 байрыг хамгаалалтад авсан

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН

Засгийн газрын /2025.01.07/ хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын даргаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан П.Дэлгэрнаранг томилсон. Түүнийг 2020 оны наймдугаар сард Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусч өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн юм.

П.Дэлгэрнаран өмнө нь Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч,-"Автобус-3" компанийн захирал, "Авто тээврийн үндэсний төв" төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирлаар тус тус ажиллаж байжээ. Тэрбээр өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ,

  • Өөрийн орлого-56 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого- 190 сая төгрөг
  • Орон сууц-250 сая төгрөг
  • Тээврийн хэрэгсэл- 68 сая төгрөг
  • Үнэт эдлэл-30 сая төгрөг
  • Газар-1 сая төгрөг гэж мэдүүлжээ.

П.ДЭЛГЭРНАРАН ДАРГА ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР САНАЛ АВЧ БАЙГААГ ДУУЛГАВ

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Б.ДАВААДАЛАЙ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсонтой холбогдуулан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Даваадалайг томилсон. Тэрбээр өмнө нь Дэлхийн банкны Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт эдийн засгийн бодлогын зөвлөх, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар эдийн засагч, Сангийн яаманд зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт эдийн засгийн бодлогын зөвлөх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах зөвлөх, Ажлын албаны даргаар ажиллаж байсан юм. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсанаар,

  • Өөрийн орлого-60 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого- 54 сая төгрөг
  • Орон сууц-980 сая төгрөг
  • Тээврийн хэрэгсэл- 20 сая төгрөг
  • Үнэт эдлэл-8 сая төгрөг
  • Газар-25 сая төгрөг
  • Хадгаламж-260 сая төгрөг
  • Зээл-443 сая төгрөг гэж мэдүүлжээ.

САНГИЙН ЯАМНЫ ТНБД-ЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ М.БАЯРМАГНАЙ

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ж.Ганбатын оронд Сангийн яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр М.Баярмагнайг томилсон юм. М.Баярмагнай өмнө нь Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан билээ. Түүний Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсанаар,

  • Өөрийн орлого-70 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого-166 сая төгрөг
  • Орон сууц-3.2 тэрбум төгрөг
  • Тээврийн хэрэгсэл-15 сая төгрөг
  • Үнэт эдлэл-10 сая төгрөг
  • Газар-20 сая төгрөг
  • Хадгаламж-35 сая төгрөг
  • Авлага-384 сая төгрөг
  • Зээл-250 сая төгрөг гэж мэдүүлжээ.

САНГИЙН ЯАМНЫ ТНБД-ЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ М.БАЯРМАГНАЙГ ТОМИЛЖЭЭ - www.see.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна