
Ерөнхий сайдын 2026 оны нэрэмжит шагналыг Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгохоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ.
Шагналд олгох 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм. Э.Амартүвшин 2009-2016 онд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж, одоо Бүгд Найрамдах Итали Улсад ажиллаж, уран бүтээлээ туурвиж байна.
Тэрбээр дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг дуурийн гол болон туслах дүрд тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.


Сэтгэгдэл байхгүй байна