• Эхлэл
  • АН “АВЛИГЫН 100 МАН-ЛАЙ” санал асуулга эхлүүллээ

АН “АВЛИГЫН 100 МАН-ЛАЙ” санал асуулга эхлүүллээ

2026/03/12

Авлигажуулсан 10 жил /2016-2026 он/

Сүүлийн 10 жилд гарсан авлигын асуудлуудыг эргэн сануулж шийдүүлэх зорилгоор Ардчилсан Нам “АВЛИГЫН 100 МАН-ЛАЙ” нэртэй нэг сарын хугацаатай олон нийтэд чиглэсэн санал асуулгыг An.mn сайт болон Ардчилсан намын цахим хуудсаар дамжуулан эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.

Намын гишүүд, дэмжигчид болон иргэд өөрсдийн санаж буй, нийгэмд мартагдах шахсан авлигын шинжтэй хэргүүдийн талаар мэдээлэл, эх сурвалж, баримт бүхий саналуудаа илгээх боломжтой. Ингэснээр авлигын 100 тохиолдлын жагсаалт нь зөвхөн нэг талын байр суурь биш, харин олон нийтийн мэдээлэл, нээлттэй эх сурвалж дээр тулгуурласан нэгдсэн дата хэлбэрээр бүрдэх юм.

Мөн энэхүү санаачилга нь зөвхөн өнгөрснийг сануулах төдий биш, цаашид төрийн байгууллагууд илүү ил тод, хариуцлагатай ажиллах ёстой гэсэн нийгмийн шаардлагыг тодорхой болгоход чиглэж байна. Авлигын эсрэг бодитой тэмцэл хийхийн тулд нийгэм нийтээрээ мэдээлэлтэй байх, асуудлыг мартахгүй байх, хариуцлага нэхэх соёл төлөвших нь чухал хэмээн Ардчилсан намаас үзэж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна