• Эхлэл
  • “УБТЗ” ХНН коксжсон хөх нүүрсийг тээвэрлэж дуусав

“УБТЗ” ХНН коксжсон хөх нүүрсийг тээвэрлэж дуусав

2026/04/14

Өнгөрсөн оны намраас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд коксжсон хөх нүүрсийг БНХАУ-аас импортоор авч гэр хорооллын айл өрхүүдийн дулааны хэрэгцээнд нийлүүлж эхэлсэн. Уг коксжсон хөх нүүрсийг Эрээн өртөөнөөс хүлээн авч тээвэрлэх үүргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН хүлээсэн юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны 9 дүгээр сарын 20-ноос 2026 оны 4 дүгээр сарын 13-ныг хүртэл нийтдээ 162 галт тэрэг буюу 7860 вагон 367,2 мянган тонн  коксжсон хөх нүүрсийг БНХАУ-ын Эрээн өртөөнөөс хүлээн авч шуурхай тээвэрлэх ажлыг төлөвлөсөн хугацаандаа  дуусгалаа.


Сэтгэгдэл байхгүй байна