• Эхлэл
  • Төрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт эхэллээ

2026/05/18

Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан. Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс баталсан товын дагуу 2026 оны II улирлын шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

Шалгалтыг нийслэл болон орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулдаг. Энэ удаагийн шалгалтад оролцохоор Улаанбаатар хотод 1157, улсын хэмжээнд 2321 иргэн бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотод Төрийн албаны ерөнхий шалгалт 2026 оны тавдугаар сарын 18–21-ний өдрүүдэд үргэлжилнэ. Өдөрт дөрвөн ээлжээр, нэг ээлжид 100 иргэн шалгалт өгөх юм.

Харин 2026 оны нэгдүгээр улирлын шалгалтад Улаанбаатарт 1532 иргэн бүртгүүлж, 1049 иргэн шалгалт өгсөн. Үүнээс 458 иргэн ерөнхий мэдлэг, 410 иргэн монгол хэл бичиг, 365 иргэн дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад тус тус тэнцсэн. Ингэснээр оролцогчдын 34.8 хувь буюу 365 иргэн нөөцөд бүртгэгдэх болзол хангасан.

Төрийн албаны ерөнхий шалгалт цахим хэлбэрт бүрэн шилжсэнээр ил тод, нээлттэй, хөндлөнгийн нөлөөлөлгүй явах нөхцөл бүрдсэн юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна