• Эхлэл
  • Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026/05/28

 

АНУ-ын зэвсэгт хүчин Ормузын хоолой дахь Америкийн цэргүүд ба арилжааны хөлөг онгоцнуудад аюул занал учруулж байсан Ираны нисгэгчгүй онгоцуудыг устгасан тухай тус улсын албан тушаалтан мэдэгдлээ.

Тэрбээр лхагва гаригт “Reuters” агентлагт мэдээлэхдээ “манай зэвсэгт хүчин Ираны дөрвөн нисгэгчгүй онгоцыг устгаж, тав дахь онгоцыг хөөргөхөөр бэлтгэж байсан Бандар-Аббас боомт хот дахь дронуудыг чиглүүлэх төвд цохилт өгсөн" гэлээ. Энэхүү ажиллагаа нь сайтар тооцоолсон, 100 хувь өөрийгөө хамгаалах зорилготой бөгөөд гал зогсоох дэглэмийг хадгалахад чиглэсэн” гэжээ.

Лхагва гаригт хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг оролцуулан хийсэн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхийлөгч Д.Трамп Ираны төрийн телевизээр цацагдсан мэдээллийг үгүйсгэв. Уг телевиз "Ормузын хоолой дахь арилжааны хөлөг онгоцнуудын үйл ажиллагааг нэг сарын дотор дайны өмнөх түвшинд хүртэл сэргээх тухай хэлэлцээрийн албан бус төслийг Ираны тал хүлээж авсан" хэмээн мэдээлсэн юм.

Энэ оны хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил хоёр Иранд цохилт өгснөөр эхэлж, гурван сарын турш үргэлжилж буй дайны улмаас олон мянган хүн амиа алдаж, дэлхийн зах зээл дэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ огцом өсөөд байгаа юм.

Reuters


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна