• Эхлэл
  • Валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрэв

Валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/06/04

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 7.73 тэрбум ам.долларт хүрч, түүхэнд дээд түвшинд хүрлээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард  зэс, алт, нүүрсний экспорт энэ он гарсаар эрчимтэй өссөнөөс шалтгаалан 186 сая ам.долларын ашигтай гарсан. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлхийн хамгийн том түүхий эдийн хэрэглэгч БНХАУ-ын зах зээл дээр Монгол Улсын нүүрсний экспорт хамгийн өндөр дүн эзэлж, Австрали, Индонезийг ардаа орхисон.

Мөн Ойрхи Дорнод, Украины дайн зэрэг гео улс төрийн нөлөөгөөр зэс, алт тэргүүтэй металлын ханш өсөлттэй байгаа нь Монгол Улсын валютын орлогод нөлөөлсөн.

Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын албан нөөц жилийн өмнөхөөс 676 сая ам.доллараар өссөн үзүүлэлт. Ерөнхий дүнгээрээ энэ он гарсаар гадаад валют гадагшлуулдаг импортын өсөлтийн буурсан нь мөн гадаад валютын нөөц оны эхнээс 10.39 хувиар өсөхөд нөлөөлсөн байна. Ийнхүү гадаад валютын албан нөөц өмнөх оны мөн үетэй харьцуулахад 43 хувиар өсөв. Нийт 7.73 тэрбум ам.долларт хүрсэн нөөц нь импортын есөн сар орчмын хэрэгцээ, богино хугацаат гадаад өр төлбөрийг 290 хувь хангах түвшинд хүрсэн гэсэн үг.


Сэтгэгдэл байхгүй байна