Нийслэлд авто замын засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж буйтай холбоотойгоор энэ долоо хоногт зарим гудамж, замын хөдөлгөөнийг хэсэгчлэн болон бүрэн хязгаарлахаар болжээ. Иймд жолооч, иргэд зорчих маршрутаа урьдчилан төлөвлөхийг холбогдох байгууллагаас зөвлөж байна. Тодруулбал:
Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлын хүрээнд Ард Аюушийн өргөн чөлөөнд өнгө хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Хучилтын ажлыг гүйцэтгэхдээ зорчих хэсгийг хэсэгчлэн хаана.
- Эхлэх хугацаа: 2026.08.06-ны 07:00 цагаас
- Дуусах хугацаа: 2026.08.09-ний 00:00 цаг хүртэл


Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ.
Зам засварын хугацаа:
- Эхлэх хугацаа: 2026.08.07-ны 23 цагаас
- Дуусах хугацаа: 2026.08.10-ны 06 цаг хүртэл
.jpg)


Сэтгэгдэл байхгүй байна