
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын гишүүд өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байна.
Төслийн нийт үндсэн замын урт 127.1 км бөгөөд Улаанбаатар хотын Багахангай дүүрэг дэх “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалан Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутгаар дамжин Эмээлт өртөөнд холбогдох юм. Шугамын дагуу дөрвөн өртөө, гурван зөрлөг байгуулахаар төлөвлөжээ.





Сэтгэгдэл байхгүй байна