• Эхлэл
  • Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

2026/09/07

2026 оны есдүгээр сарын 7-13-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

 

Улаанбаатарт:

9 дүгээр сарын 7-нд: УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана.

9 дүгээр сарын 7-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

9 дүгээр сарын 8-10-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

9 дүгээр сарын 8-11-нд: УИХ дахь байнгын хороодын хуралдаан болно.

9 дүгээр сарын 9-нд: Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах зорилготой 23 дахь удаагийн “Crossing bridges” олон улсын гэрэл зурагчдын уралдааны шилдгүүдийг шалгаруулна.

9 дүгээр сарын 10-нд: Улс төрийн хэлмэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохионо.

9 дүгээр сарын 11-нд: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохионо.

9 дүгээр сарын 13-нд: Соёл, урлагийн ажилтны өдөр тохионо.

9 дүгээр сарын 13-нд: Үндэсний татварын ажилтны өдөр тохионо.

 

Орон нутагт:

9 дүгээр сарын 7-нд: Завхан аймгийн Улиастай суманд “Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

 

Хилийн чанадад:

9 дүгээр сарын 8-ныг хүртэл: БНХАУ-ын Ханжөү хотод болж буй “Азийн Хэрэг Эрхлэх Комиссын 16-р нэгдсэн хурал”-д Монголын Нотариатчдын Танхимын төлөөлөгчид оролцож байна.

дүгээр сарын 11-12-нд: БНСУ-ын Пусан хотноо Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Монголын Үндэсний Урлагийн Их театр, Пусаны Үндэсний Урлагийн театр хамтран бүрэн хэмжээний тоглолт тавина.

 -Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

 

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна