Төсвийн хоёр төрх

2016/01/07

Сангийн яамны боловсруулсан төсвийн тодотгол мөн 2016 оны Төсвийн тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа, харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын өргөн барьсан Төрөөс баримтлах мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг байнгын хорооны хуралдаанаар анх удаа орж байгаа юм.

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, зарим яам агентлагыг нэгтгэж, тусгай сангуудыг татан буулгах замаар төрийн албаны орон тоог цомхотгох хүрээнд төсвийн хэмнэлтийг хийхээр болсноо Шийдлийн Засгийн газрын шинэхэн Сангийн сайд зарлаж, “большевик” Б.Болор гэсэн нэр хочтой болчихоод байгаа билээ. Хэдийгээр төсвийн алдагдлыг Засгийн газар, Сангийн яамнаас дарж, дарж, 600 тэрбум гэж буй ч үнэн хэрэгтээ Үндэсний статистикийн хорооныхон өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ төсвийн алдагдал өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 867 тэрбумд хүрснийг нотлов. Төсвийн алдагдал “гэнэт” өнөөдөр бий болчихсон өвчин биш л дээ, олон жилийн турш жижигхэн эдийн засагт маань том дарамт болсоор ирсэн “хууч”. Ялангуяа уул уурхайн супер цикл дээр томорсон “төсвийн хөөсийг шахна”, “авлигажсан төсвийг арилгана” гэж Ардчилсан засгийн үед зөндөө ярилаа. Харамсалтай нь, алдагдалгүй төсөв батлаад эдийн засгийг гийгүүлчихсэн юм алга л байна. Ямар сайндаа л жилд хоёр удаа төсөвтөө тодотгол хийгээд сууж байх билээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин