• Эхлэл
  • 9240 мегаваттын цахилгаан станц байгуулна

9240 мегаваттын цахилгаан станц байгуулна

2016/01/14

INFOMONGOL.MN Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдвол хамтран ажиллахад бид бэлэн байна.

 

Шивээ-Овоогийн орд нийт 2.7 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй. Тус ордод түшиглэх эрчим хүчний цогцолбор төсөлд 13 тэрбум ам.доллар шаардлагатай аж. Мөн төслийн хэрэгжих хугацаа 5 жил байхаар төлөвлөжээ.

Мөн “Шивээ-Энержи” цогцолбор төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” компанийн дэргэдэх ажлын хэсэг боловсруулж байгаа ба ТЭЗҮ-ийг ирэх зургадугаар сард Эрчим хүчний яаманд танилцуулахаар төлөвлөөд байгаа аж. Урьдчилсан тооцоогоор Шивээ-Овоогийн ордод түшиглэн 9240 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц, түүнийг дагасан дэд бүтцийг байгуулна.

Энэ нь дотоодын одоогийн суурилагдсан нийт хүчин чадлаас 8-9 дахин өндөр хүчин чадалтай цахилгаан станц болох ажээ. Ингэснээр Шивээ-Овоогоос 30 жилийн хугацаанд жил бүр 34 сая тонн хүртэлх эрчим хүчний нүүрс худалдан авах ба төслийг БНХАУ-ын “State Grid” корпораци хэрэгжүүлж, санхүүжүүлнэ. Улмаар үйлдвэрлэсэн эрчим хүчийг БНХАУ-д экспортлохоор төлөвлөөд байна.

Англи орчуулгыг энд дарж уншина уу.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин