• Эхлэл
  • Бизнес чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө

Бизнес чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө

2016/01/20

Нийслэл юунд хөрөнгө оруулалт, худалдан авалт хийхээ анх удаа ил тод зарласан нь “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” чуулган. Хотын захиргаа хувийн хэвшлийнхэн өөд өөдөөсөө харин хэрхэн хамтран ажиллахаа ярилцсан нь энэ.

Харин энэхүү чуулга уулзалт улам өргөжин “Улаанбаатар худалдан авалт-2016” нэртэйгээр өнөөдөр Шангрила зочид буудалд болов.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран зохион байгуулсан чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм. Энэхүү хурлын талаар бид өмнө мөн мэдээлсэн билээ.

Энэ жилийн хувьд оролцогчдын тоо өссөн харагдаж байна. Мөн хурлын үеэр хэд хэдэн санамж бичиг байгууллаа.

Тодруулбал:

Монгол Улсын Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, нийслэлийг жуулчдад ээлтэй хот болгох зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Аялал Жуулчлалын холбоо, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Од, Монголын Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр нар гарын үсэг зурлаа.

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын барилгын үндэсний ассоциаци, “Баярс констракшн” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Монгол Улсын эдийн засаг, барилгын салбарын хөгжилд хамтын хувь нэмрээ оруулж, хамтын ажиллагааг шинэ шатанд гарган үр өгөөжийг дээшлүүлэх, цаашид харилцан ашигтай, тогтвортой хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх Захирал Б.Нэмэхбаатар нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.

Санамж бичгийн хүрээнд угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл төсөл, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг дэмжих төслийг хэрэгжүүлэх, орон сууцны цахим мэдээллийн сан байгуулах, шинээр байгуулж буй хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжих зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.

Энэ жилийн бизнес чуулга уулзалт ийн амжилттай болж өнгөрлөө.

 

 

 

Холбоотой мэдээллийг энд дарж үзнэ үү

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин