• Эхлэл
  • Д.Жаргалсайхан Казахстаны хүндэт доктор боллоо

Д.Жаргалсайхан Казахстаны хүндэт доктор боллоо

2016/01/27

Олон улсын оюутны спортын холбоо, Азийн оюутны спортын холбоо, Монголын оюутны спортын холбоонд 30 орчим жил идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа доктор Д.Жаргалсайханд  Казахстаны спорт, аялал жуулчалын академиас хүндэт доктор цол олголоо.

Шагналыг Казахстан Улсын Спорт, аялал жуулчалын академийн Ерөнхийлөгч, Казахстаны оюутны спортын холбооны тэргүүн, доктор, профессор Кайрат Закирьянов гардуулсан байна. Ёслолын ажиллагаанд Монголын талаас 150 гаруй хүндэт зочид төлөөлөгчид оролцжээ.

Доктор Д.Жаргалсайханы 2014 онд нийтлүүлсэн “Оюутны спорт, Универсиад наадам” номыг  орос хэл рүү орчуулан Казахстан болон төв Азийн орнуудад гаргахаар  бэлтгэж байгаа юм. Энэ ном нь Казахстаны Алма-Ата хотноо ирэх оны нэгдүгээр сард болох дэлхийн оюутны спортын 28 дугаар Универсиад наадмын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлын нэг бөгөөд  хүүхэд, залуучуудад оюутны спортыг сурталчлах аж.


Сэтгэгдэл байхгүй байна