• Эхлэл
  • Зайсанг эзэгнэсэн хятад гэр бүл

Зайсанг эзэгнэсэн хятад гэр бүл

2016/01/27

Энэ бол “ФҮЮУШИН”  ХХК-ны захирал ЛИАН ДУН ШИН гэх БНХАУ-ын иргэн. Монголд арваад жил бизнес эрхэлж байгаа гэх хятад захирал өмнө нь жирэмсэн монгол ажилтнаа зодсон хэрэг дэгдэж, цагдаагийн байгууллагад гомдол гарч байсан ч өнөөдрийг хүртэл түүнд арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй. “ФҮЮУШИН”  компанийн оффисын байр нь өвөл бүү хэл зун нар хардаггүй, өвөлдөө маш хүйтэн учраас гадуур хувцастайгаа сууж ажилладаг, чанаргүй барилгуудынх нь оршин суугчид гомдол гарган байнга хэрүүл маргаан, чанга дуун дор ажилладаг байсан. Харин хятад захирлууд нь гомдол гаргасан хүмүүсийн өөдөөс монгол ажилчдаа нохойд барьдаг мод болгоод, өөрсдөө зугатаачихдаг байсан гэгддэг. Одоо ч гэсэн зодооны хэрэгт холбогдсон захирал ЛИАН ДУН ШИН хэргээс мултрах гэсэн бололтой монгол эмэгтэйг захирлаараа томилоод байгаа гэнэ.

Ийнхүү барилга нь чанаргүй, монгол ажилчидтайгаа зүй бусаар харьцдаг гэж олонтаа шүүмжлүүлсэн “ФҮЮУШИН” гэх компанитай холбоотой маргаан ч тасраагүй хэвээр байна. Эдний барьсан 13-р хороололд байрлах “НЬЮВОРЛД” компанийн  “Алтан-өргөө” цогцолбор, БЗД-ийн 14-р хороо, Кино урлагийн дээд сургуулийн чанх урд “НЬЮДЬЮРАЛ” компанийн 16 давхар орон сууцны барилга, Хан уул дүүргийн 19-р хороо “ДӨЛ ИМПЕКС” компанийн “Дөл” хотхон чанарын шаардлагагүй хангаагүй гэсэн гомдлыг хэрэглэгч, худалдан авагчид нь гаргадаг ч хэн ч хайхарч арга хэмжээ аваагүй хэвээр байна.

Эдний бас нэг хэл амтай барилга нь Хан-уул дүүргийн 11-р хороо, “Тохилог Зайсан” хороолол  нэртэй байшин. Энэхүү байр нь хүн тогтох аргагүй хүйтэн, хана тааз нь хөгцөрсөн, байнга халуун хүйтэн ус тасардаг, өмхий самхайгаараа алдартай болсон. Оршин суугчид нь гомдол гаргадаг ч тоож авч хэлэлцдэггүй аж.

Өндөр үнэтэй гэгддэг Зайсангийн энэхүү газрыг Хятадын иргэн яаж өөрийн болгосон нь тодорхойгүй. Угаасаа ч Зайсанд орон сууцны барилга барих ёсгүй ч Хятадын иргэн ийн дураараа дургисаар, Зайсангийн тусгай хамгаалалттай бүсийг өмхий самхай болгоход хувь нэмрээ оруулсаар байна.

ЛИАН ДУН ШИН гэгч энэ хятад, түүний эхнэр нь мөн хятад улсын иргэн ДАЙ ЖУН нарын мэдэлд эдгээрээс гадна 10-аад компани байдаг ч өөр хүмүүсийн нэр дээр нууцалдаг. Мөнхүү Зайсангийн өндөр үнэтэй газрыг худалдан, хуйвалдан авахдаа гаршсан гэдэг юм байна.  Монголд БНХАУ-ын иргэд бизнесээ хууль дүрмийн дагуу эрхлэхэд мэдээж хориглох зүйл үгүй. Гэвч “ФҮЮУШИН” гэгч компани удаа дараа ийн хэрэглэгчдийн эрх ашгийг хохироож, бүр Монгол эмэгтэйг зодож гэмтээсээр байхад хайхрах, арга хэмжээ авах байгууллага олддоггүй нь л гачлантай юм даа.

Б.Тулга


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна