"School police" төслийг амжилттай хэрэгжүүлсэн сургууль, эцэг эхчүүдийг урамшууллаа.
Дээрх хөтөлбөр нь 2013 оноос эхлэн хэрэгжсэн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон нь ЕБС-ийн сурагчид гэмт хэргийн золиос болох болсон.
Тиймээс дээрх байдлыг устгахын тулд "School police" төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Ийн хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ба эцэг эх сургуулийн орчинд эргүүл хийдэг болсноор гэмт хэргийн гаралтын тоо эрс буурсан. Мөн 2015 онд нийслэлийн ЕБС-ийн орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15,3 хувиар буурчээ.
School police төсөл нийслэлийн ерөнхий боловсролын 180 сургуульд хэрэгжиж, өнөөдрийн байдлаар 97 000 гаруй эцэг эхчүүд сургуулийн орчинд сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүлд гарч ажиллаж байна гэж Монголын Сурагчдын холбооноос мэдээллээ.
Тэгвэл эдгээр сургуулиудаас төслийг хамгийн үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлсэн сургуулийн захирал болон сургуулийн орчинд эргүүл хийхэд идвэх санаачилгатай оролцсон эцэг эхчүүдийг урамшуулсан байна.
Төслийг амжилттай хэрэгжүүлсэн сургуулиар ХУД-ийн 118, 18, 52-р дунд сургууль, БГД-ийн 13, 20, 28-р дунд сургууль, Эрдмийн өргөө цогцолбор сургууль, БЗД-ийн 48, 87, Шавь цогцолбор сургууль, Чингэлтэй дүүргийн 72-р сургууль, СБД-ийн 35, 31, 58-р сугууль, СХД-ийн 105-р сургууль, Налайх дүүргийн Голомт цогцолбор сургууль тус тус тодорчээ. Мөн энэ үеэр арав гаруй эцэг эхийг шагнаж урамшуулсан юм.


Сэтгэгдэл байхгүй байна