• Эхлэл
  • Ерөнхий сайд суудалдаа үлдэв

Ерөнхий сайд суудалдаа үлдэв

2016/01/29

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

2016.1.19-нөөс хойш олны анхаарлыг татсан асуудал бол яахын аргагүй Ерөнхий сайдыг огцруулах эсэх. Г.Уянга гишүүний санаачлан 19 гишүүний гарын үсэг зурсан төслийг хэлэлцэх асуудал хойшилсоор өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хуралдаан дээр хэлэлцэв. Гишүүн Г.Уянга, О.Баасанхүү нар Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардал анх гэрээнд зааснаас 3 тэрбум орчим ам доллараар хэтэрсэнийг тайлбарлаж өгөхийг хүсэхэд Ерөнхий сайд “Ийм асуудалд Засгийн гарын тэргүүн оролцдоггүй” гэсэн хариулт өгсөн бөгөөд асуултанд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Да.Ганболд хариулж тайлбар хийв. Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардлыг хянахаар 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж хөрөнгө оруулалтын зардал 30 гаруй сая ам.доллараар хэтэрсэн гэсэн дүгнэлт гарсан. Сангийн яамны дэргэдэх маргаан таслах зөвлөлөөр хянаж баталгаажуулаад хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Хэтэрсэн зардлыг хөрөнгө оруулалтын зардал биш гэж үзэх үндэслэл байхгүй гэж хариулсан байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал хурааж 52,6% нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахыг дэмжээгүй байна.

Үүний дараа Ерөнхий сайдын асуудлыг нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэв. Орой 18 цаг өнгөрөөж эхэлсэн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар 52 гишүүн асуулт асуухаар бүртгүүлсэн бөгөөд 22 цаг болоход УИХ-ын ирж бүрэн буюу 76 гишүүн бүрдэж Ерөнхий сайдаас асуулга асууж хурал үргэлжилсэн.  

Шөнө дунд гишүүд санал хурааж 73 гишүүн санал хураалтад оролцсоноос 42 нь "Ерөнхий сайдыг огцруулахгүй" гэсэн байнгын хорооны дүгнэлтийг зөвшөөрч 57,5 хувийн саналаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэнгүй. 31 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах ёстой гэсэн саналыг өгсөн байна.

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    суудалдаа л үлдсэн нь яамаа даа баяр хүргэе албан тушаал их хэрэгтэй шүү их мөнгө орлоготой болно хүссэнээ хийнэ сайхан ш дээ гуйлгачин ард түмэн яахав дээ хох нь ш дээ арчаагүй юмнууд өлсөөд үхвэл таарна ш дээ
    2016 оны 02 сарын 01
  • sambuu
    zov shiidver garsan bna haaya iim shiiver gargaj bai l daa haha
    2016 оны 01 сарын 29
  • Зочин
    Засгийн газраа хамгаалан авч үлдсэн ардчилсан намынхандаа болон хамтран зүтгэгчидэд нь баяр хүргэж амжилт хүсье. Та нар эвсэг ажиллавал юуг ч амжуулж чадна шүү. Одоо засгаа сайн дэмжиж ажиллуулаад согуульд ороход ялалт та нарын талд шүү
    2016 оны 01 сарын 29
  • Зочин
    Сайханбилэгийг огцруулах асуудал сэдсэн уяанга авгайн банзалын /юбка/хормойноос зүүгдээд хоосон хоцорсон зөнөг нам ман ичиг ичиг шившиг шившиг. Хормойноосоо чиргүүлээд араар нь тавьсан уяанга авгайд баяр хүргэе
    2016 оны 01 сарын 29