• Эхлэл
  • Улаанбаатарын өвлийн наадам болно

Улаанбаатарын өвлийн наадам болно

2016/01/29

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Тэгвэл энэ жилийн Улаанбаатарын өвлийн наадам хоёрдугаар сарын 6–нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Энэхүү наадам нь мөсөн шагай, урианхай харвааг дэлгэрүүлэх мөн шинэ тутам хөгжиж буй нохойтой чарга, өвлийн дугуйн спортыг сурталчлах, улмаар өвлийн улиралд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм байна.

Энэ жилийн хувьд наадмын үеэр уран гулгалтын болон тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны мэргэжлийн тамирчид, жуулчдын тэмцээн, нохойтой чарга, өвлийн дугуйн аялал, тэмцээн болох аж.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна