• Эхлэл
  • Амралтын өдрүүдэд хүйтний эрч суларна

Амралтын өдрүүдэд хүйтний эрч суларна

2016/01/29

Өнөөдөр Улаанбаатар хотод 18-20 хэмийн хүйтэн байна. Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, говийн нутгаар баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна.

Завхан голын эхээр 37-42 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

Баасан: Өдөртөө -21o  Шөнөдөө -31o

Бямба: Өдөртөө -18o  Шөнөдөө -31o

Ням: Өдөртөө -14o  Шөнөдөө -28o

Даваа Өдөртөө -13o  Шөнөдөө -21o

Үүнээс харахад энэ амралтын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг сулрах бололтой.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна