• Эхлэл
  • Ногоон байгууламжид 5.8 тэрбум төгрөг зарцуулжээ

Ногоон байгууламжид 5.8 тэрбум төгрөг зарцуулжээ

2016/01/29

Улаанбаатар хотын ногоон байгууламж хариуцсан харьяа байгууллагууд Японы Жайка олон улсын байгууллагатай хамтран “Улаанбаатар хотыг ногооруулах” төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусжээ.

Улаанбаатар хот жилдээ 5.8 тэрбум төгрөгийг ногоон байгууламжид зарцуулдаг байна. Үүнээс 200-300 сая төгрөгийг нь нэг наст цэцэг тарихад зарцуулдаг бөгөөд анх 46 га талбайд цэцэг тарьж эхэлсэн аж. Өнгөрсөн жилээс цэцэг тарих гудамжийг нэмэгдүүлж 95 га болгожээ.

Энэ жилийн хувьд Монгол Улсад АСЕМ-ын дээд түвшний уулзалт болохтой холбогдуулан гадны зочид төлөөлөгчид зорчих гудамжуудын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм байна. Энэ жил шилмүүст мод буюу нарс, гацуур, навчит гээд том мод тарих бөгөөд гаднаас импортоор хотыг өнгө үзэмжтэй харагдуулах загварлаг, өнгө зүс сайтай мод авчирч, суулгахаар төлөвлөсөн байна.

Шилмүүст мод гэхэд жилдээ 10 см-ээр л өсдөг. Тэгэхээр 7-8 метр модыг энэ жилийн хувьд уулнаас авч тарих аж. Ийн модыг уулнаас шууд авчирах нь ямар нэг сөрөг нөлөөл байхгүй технологийн дагуу байхад болно хэмээн мэргэжилтэнүүд хэлж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна