Сургалтын төрийн сангаас 2015-2016 оны хичээлийн жилийн 9-12 дугаар сарын үндэсний тэтгэлгийн судалгааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд сургуулиудтай хийж дуусгасан байна. Судалгааг Сангийн яаманд бүх холбогдох материал албан бичгийн хамт хүргүүлсэн.
Харин одоо Сангийн яамны санхүүжилтийг хүлээж байгаа бөгөөд санхүүжилт хийгдсэн өдөртөө арилжааны банкууд руу шилжүүлж олголт хийгдэх юм байна. Тиймээс Сангийн яамнаас хэзээ санхүүжилт хийхийг хүлээх хэрэгтэй гэдгийг албаныхан хэллээ.
Үүнээс гадна 2015-2016 оны хичээлийн жилийн 9-12 дугаар сарын үндэсний тэтгэлгийн болзлыг нийт 52 мянга гаруй оюутан хангасан бөгөөд үүнд нийт 16 тэрбум төгрөг зарцуулагдах аж.
Дээрх тэтгэлэг нь багш нарын халаасанд ордог гэх яриа гарч байна. Багш нар тэтгэлэг олгох үеэр дүнгээр боож эхэлдэг байна. Энэ нь ямар учиртай вэ гэхээр тэд оюутнуудын тэтгэлэгээр өөрийн хэрэгцээгээ хангах зорилготой нэг ёсондоо авлига авч байгаа хэрэг аж. Дүн муу байгаа оюутнууд багшдаа хэрэгтэй байгаа зүйлсийг нь авч өгсөн тохиолдолд дүн нь ахих боломж бүрддэг байна. Энэ байдал боловсролын салбарт бий болоод удаж байгаа асуудал аж.


Сэтгэгдэл байхгүй байна