• Эхлэл
  • Утаанаас хамгаалах маск зарж байна

Утаанаас хамгаалах маск зарж байна

2016/01/29

Утаа болон агаарын бохирдолд хамгийн их өртдөг, хамгийн их хохирогчид нь хүүхдүүд байдаг байна. Тиймээс утаа, тоос шороо, хог хаягдал гээд агаарыг бохирдуулж байгаа бүх хүчин зүйлсээс өөрийгөө хамгаалах зөв дадлын хэвшүүлэх зорилготой “Уушгиа чөлөөлье” уулзалт, ярилцлага боллоо.

Агаарын бохирдол нэмэгдэж буй энэ өдрүүдэд “Уушгиа чөлөөлье” аяныг эхлүүлжээ. Энэ хүрээнд Монголын залуучуудын холбоонд агаарын бохирдол, утаанаас хамгаалах хэрэгслийн үзэсгэлэнг нээсэн байна.

Үзэсгэлэнгийн содон хэрэгсэл нь утаанаас хамгаалах маск юм. Утаанаас хамгаалах маскыг Монголд хэд хэдэн компани гаднаас оруулж ирдэг. Гэхдээ энэ маскыг монголчууд өөрсдөө үйлдвэрлэж өнгөрсөн оноос худалдаалж эхэлжээ. Утааг 95 хувиар шүүнэ, дээд тал нь 48 цаг зүүх зориулалттай монголд үйлдвэрлэсэн маскыг 1500 төгрөгөөр худалдаж байгаа аж.

Агаарын бохирдол өглөөний 07.00-09.00, оройн 18.00-23.00 цагийн хооронд идэвхиждэг гэх судалгаа гарсан байна. Ажил цугларах, тарах үеэр ийнхүү ид утааны цаг эхэлдэг учраас утааны эсрэг маскыг иргэд ихээр сонирхон, худалдан авах болжээ. Мөн шингэн хүчилтөрөгч, хүчилтөрөгчийн коктейль, утаагүй зуух, агаарын бохирдлын үед хэрэглэх амин дэмээр баялаг бүтээгдэхүүнийг иргэдэд танилцуулж байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна