Жолоочийн зөрчлийн бүртгэлийн онооны талаар өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл дээрх оноо тооцох журмыг маргааш буюу хоёрдугаар сарын 1-ээс мөрдөж эхэлнэ.
Зөрчлийн оноог тооцох программ хангамж болон бусад техникийн ажлыг “Интерактив IBI” компани гүйцэтгэж байгаа аж. Ийнхүү жолоочийн оноотой болох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, учирах хохирлыг багасгаж жолооч нарын хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэгджээ.
Мөн дээрх оноог зөвхөн хасах бус замын хөдөлгөөний зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах зохицуулалт ч бий аж. Тиймээс жолооч нар замын хөдөлгөөний ямар нэгэн зөрчил гаргахгүй бол торгуулийн харилцаанд орохгүй байх боломжтой хэмээн албаныхан хэлж байна.
Ингээд дээрх журмын хэрэгжилтийг харах үлдээд байгаа ба жолооч нарын хариуцлага хэрхэн өөрчлөгдөх нь 10 онооноос харагдах юм.


Сэтгэгдэл байхгүй байна