• Эхлэл
  • Супер шагналын эзэн тодорлоо

Супер шагналын эзэн тодорлоо

2016/02/01

НӨАТ-ын сугалаанд 3317 азтан тодорч, мөн супер шагналын эзэн тодорлоо.

Тодруулбал: НӨАТ-ын хоёрдахь удаагийн сугалаанд www.ebarimt.mn сайтад 3,301,493 баримт бүртгэгдсэнээс 3317 азтан тодорсон байна.

Тэдгээрийн сүүлийн гурван орон таарсан 2,990 20 мянган мөгрөгийн азтан болж, дөрөв ба түүнээс дээш орон таарсан баримтаар 100 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй шагналын сангийн эзэн болж байгаа юм.

Сугалааны тохиролд сүүлийн дөрвөн орон таарсан 287 баримт, сүүлийн таван орон таарсан 33 азтан, сүүлийн зургаан орон таарсан таван баримт, сүүлийн долоон орон таарсан нэг баримтын эзэн азтан болсон.

Харин супер шагналын эзнээр 48830941 баримтын дугаартай худалдан авагч азтан болж 20 сая төгрөг хожлоо.

Дараагийн сугалааны тохирол МҮОНТВ-ээр хоёрдугаар сарын 7-нд шууд цацагдах юм байна.

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна