Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
УИХ-ын өнгөрсөн баасан гариг /2016.01.29/-ын хуралдаанаар 2016 оны сонгуулийн тойрог, мандатыг баталж, санал авах өдрийг товлосон. Харин өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга дарга Ч.Содномцэрэн дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. УИХ-аар сонгуулийн тойргийн мандатыг өөрчлөх тухай санал яригдаж байсан ч 2012 оны сонгуулийн адилаар мандатыг баталсан.
Үүнд:Сонгуулийн холимог тогтолцооны дагуу намуудын жагсаалтаар 28 /нийт сонгогчдын өгсөн саналыг харгалзан/ тойргуудаас 48 гишүүн сонгогдохоос Улаанбаатар хотоос 14, хөдөө орон нутгаас 34 гишүүнийг сонгох юм. Ардчилсан намын зүгээс Улаанбаатар хотоос сонгогдох гишүүдийн тоог нэмэгдүүлэх санал гаргасан ч дэмжигдээгүй билээ.
Өмнө нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тойргийн хороо бүртгэдэг байсан бол энэ удаа СЕХ бүртгэж үнэмлэх олгох юм байна.
Сонгуульд одоо Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй байгаа 24 нам оролцох боломжтой. Иймд энэ удаагийн нэр дэвшигчдийн тоо харьцангуй олон байх магадлалтай.
Өмнөх 2012 оны сонгуульд УИХ-д 540, аймаг нийслэлийн сонгуульд 2200 орчим нэр дэвшигч оролцож байсан юм.
Сонгуулийн календарь:
-Сонгуулийн тойргийг энэ сарын 31-ний дотор аймаг, нийслэлийн Хурлын тэргүүлэгчид шийдвэрээ гаргана
-Нам, эвслүүд сонгуульд оролцох эсэхээ 2016.4.30-наас өмнө мэдэгдэнэ.
- Нам, эвсэл УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг 2016.5.05-наас эхлүүлж, 2016.5.09-нөөр дуусгавар болгоно.
-Бие даан нэр дэвшигчид 2016.5.05- 2016.5.11-ний дотор нэрээ дэвшүүлнэ.
-Нийт нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг 2016.5.31-ний дотор нэгтгэн нийтэд мэдээлж, 2016.6.07-ны дотор нэр дэвшигчийн үнэмлэх олгоно .
-Зургадугаар сарын 11-нээс нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлнэ./ Өмнө нь нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаас хойш сонгуулийн сурталчилгааг эхлүүлдэг байсныг шинэ хуулиар багасгасан байна/
-Зургадугаар сарын 17, 18, 19-нд 07-22 цаг хүртэл гадаадад оршин суугаа иргэдийн,
-Зургадугаар сарын 28-ны 09-22 цагийн хооронд өндөр настай, хүнд өвчтэй хүмүүсийн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авна.
- Зургадугаар сарын 29-нд үлдсэн орон даяар санал хураалт явуулах бөгөөд энэ өдөр лхагва гариг таарч байгаа учраас амралтын өдөрт шилжүүлэхээр болоод байгаа юм.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна