• Эхлэл
  • 32 000 долларын цалинтай панда тэврэгч

32 000 долларын цалинтай панда тэврэгч

2016/02/02

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Дэлхийд хамгийн өхөөрдөм хийгээд сайхан ажил ишиг эрхлүүлэгч гэж бодож байсан бол одоо “мэргэжлийн панда тэврэгч” гэдэг бас нэг ажил гарч иржээ.

Өнөөдөр л гэхэд Хятадын Аварга Панданы хамгаалалт, судалгааны төвд ажлын байр зар гарчээ. Энэхүү зарын  ажлын байрны тодорхойлолтод “Та зөвхөн ганцхан үүрэг хүлээх ба 365 хоног пандатай хамт байж тэдний аз жаргал, уйтгар гунигийг хуваалцах ёстой” гэжээ. Та панданы бамбаруушнуудыг эрхлүүлж, тэднийг усанд оруулж, тоглосныхоо төлөө 32 мянган долларын цалин авах юм.

Энэ гайхалтай сонирхолтой ажилд орохын тулд 22-оос дээш настай, панданы талаар ерөнхий ойлголттой, бичиг үсэг тайлагдсан, зургийн аппарат ашиглаж чаддаг байх ёстой гэжээ.

Ажлын байранд сонгон шалгаруулагч Е Миншин “Энэ ажил хийх хүн маш хичээнгүй байх ёстой. Энэ ажлын байранд өргөдөл гаргах хүмүүсийн ихэнх нь том хотуудын цагаан захтнууд байх байх гэж бид таамаглаж байгаа. Оффисын ажилтнууд дуртай хоолоо иддэг бол аварга панданы хүрээлэнд хоолны сонголт хязгаарлагдмал” гэжээ. Ажилтнууд дээрх шаардлагуудыг заавал хангах ёстой ажээ. Панда эрхлүүлэгч үнэгүй хоол, байраар хангах бөгөөд байгууллагын машиныг унах эрх олгоно гэсэн байна.

Мөрөөдлийн гэмээр сонсогдож болох энэ ажлын байрыг сонирхож байвал долдугаар сарын 15-ныг дуустал fun.sohu.com цахим хуудсаар бүртгүүлж болно гэжээ.

Магадгүй, монголчуудад ч сонирхолтой байж болох юм.

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна