Хүн бүр цагаан сарын бэлтгэл гээд завгүй байгаа. Зарим нь яарч сандран худалдан авч байгаа зүйлээ шалгаагүйгээс болж хохирч байна.
Тодруулбал: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Байгаль ээж” хүнсний захын махны бөөний төвөөс нэгэн иргэн сар шинийн бууз, баншаа хийхээр гулууз мах худалдан авсан байна.
Гэтэл махны цээжний хөндийд сэмжинд нь 5.2 кг чулуу боож хийсэн байжээ. Дээрх хэргийн хохирогч холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан ч хаанаас ирсэн, хэн зарсныг нь тогтоож чадаагүй байгаа юм байна.
Мөрөн сумын мал эмнэлэг үржлийн тасгаас мах худалдсан иргэнд хандан хууль бусаар иргэдийг хохироосон үйлдэл хийсэн иргэнийг олж өгөхийг шаардаж, олдохгүй бол өөрт нь хариуцлага хүлээлгэхийг анхааруулсан байна.
Махны ченжүүд иргэдээс ирсэн махыг бөөнөөр нь худалдан авч иргэдэд зардаг тул хаанаас ирсэн мах болох нь тодорхойгүй байгаа.
Мөн хөлдөөсөн сүүнд ус хольсон тохиолдол гарч байгаа тул иргэдийг мах, сүү худалдан авахдаа анхаарал болгоомжтой, гарал үүслийн бичигтэй иргэдээс худалдан авалт хийхийг холбогдох байгууллагуудаас анхааруулан сэрэмжлүүлжээ.
Энэ мэтчилэн луйварын хэрэг гараад байгаа ба ганц хөдөө орон нутаг бус Нийслэлийн иргэд ч мөн худалдан авч буй бараа бүтээгдэхүүнээ сайтар шалгахыг холбогдох албаныхан зөвлөж байна.


Сэтгэгдэл байхгүй байна