Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас уламжлалт сар шинийн баярыг угтсан хяналт шалгалтын арга хэмжээний дүнг өнөөдөр танилцууллаа.
Энэхүү шалгалтаар чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй 87 нэр төрлийн 25 сая 192 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлээс татсан байна.
Тодруулбал: Ghana шоколад, Амин дэмийн бэлдмэл, Fruits candy нэрийн чихэр, Cateau white, ZEC, Sandblack, Buttercoconut, wafflemate, chicchoc, binch, kancho нэртэй найман төрлийн жигнэмэг, karinaweibe шоколад, "Кингдом" компанийн хэвийн боов,
"Мөнх дуут" компанийн үйлдвэрлэсэн гаргасан бууз, "Манлай сүү" үйлдвэрлэсэн цөцгийтэй тараг, Баян өлгий аймгийн "Балгын" компанийн чацарганы жүүс зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдахыг хориглосон байна. Цаашид иргэд хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо үйлдвэрлэсэн хугацаа болон сав баглааны бүтэн эсэхийг шалгаж авахыг МХЕГ-аас анхааруулж байна.


Сэтгэгдэл байхгүй байна