• Эхлэл
  • Битүүний хичээлийг бямба гаригт нөхөхгүй

Битүүний хичээлийг бямба гаригт нөхөхгүй

2016/02/05

Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол нэмэгдэж буйтай холбогдуулан Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ЕБС-иудын 1-5  дугаар ангийн сурагчдын амралтыг тав хоног сунгаж, хоёрдугаар сарын 1-нд хичээл эхлүүлэх хүсэлтийг БСШУ-нд хүргүүлж амралтыг тав хоног сунгасан.

Ийн амралтыг тав хоног сунгаж хоёрдугаар сарын 1-нд амралт дуусч хүүхдүүд хичээлдээ орсон

Тэгэхээр ЕБС-ийн хичээл ороод ердөө тав хоног болж байна. Гэтэл цагаан сарын шинийн 1-н хоёрдугаар сарын 9-ний өдөр буюу ирэх долоо хоногийн мягмар гаригт тохиож байгаа. Харин битүүний өдөр ирэх даваа гаригт тохионо. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн зарим ЕБС хоёрдугаар сарын 8-ны өдрийн хичээлийг наашлуулж, энэ сарын 6-ны өдөр буюу хагассайн өдөр хичээллэхээр шийдвэрлэсэн байна.

Харин албаны хүмүүс битүүний хичээлийг бямба гаригт нөхөх шийдвэрийг  албан ёсоор гаргаагүй хэмээж байна.

Мөн дээрх шийдвэийг гаргасан сургуулиудад сануулга өгч байгаа  аж.

Үүнээс гадна энэ асуудал дээр эцэг эхчүүд “Битүүний өдөр хичээллэх нь тийм ч зөв шийдвэр биш, баярын өдөр болхоор хүүхдүүд ч хичээлдээ төвлөрч чадахгүй байх. Баярын өдөр хичээлийн цаг ч гэсэн багасдаг” хэмээлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна