• Эхлэл
  • Өнөөдөр ямар тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох вэ?

Өнөөдөр ямар тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох вэ?

2016/02/07

Сар шинийн баяр болоход хоёр хоног үлдээд байна. Энэ жилийн хувьд сар шинийн битүүний өдөр маргааш буюу хоёрдугаар сарын 8-ны өдөр, харин шинийн нэгэн хоёрдугаар 9-нд тохиож байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор томоохон худалдааны төв хөл шишгэх зайгүй байна.

Харин замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсээр байгаа.

Тэгвэл баяр болох гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь хязгаарлан замын хөдлөгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

Захирамжийн дагуу өнөөдөр буюу 2016 оны хоёрдугаар сарын 7-ны Ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн авто тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.

Энэ өдрүүдэд Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулах бөгөөд  алслагдсан байршлуудаас Нарантуул худалдааны төр рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлэх аж.

Мөн энэ үеэр хулгай дээрмийн хэргийн гаралт ихэсч байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна