• Эхлэл
  • Кейт Миддлтон ихэр охин төрүүлнэ

Кейт Миддлтон ихэр охин төрүүлнэ

2016/02/14

Кейт Миддлтоны бие давхар болсон тухай нэмэлт мэдээлэл гарсан бөгөөд Кембрижийн гүнгийн ахайтан ихэр охин төрүүлнэ гэсэн мэдээ олныг шуугиулж эхэлжээ. Кенсингтоны ордныхон энэ талаар сүүлийн хэд хоног дараалан ярьцгааж байгаа гэв.

Хунтайж Уильям шинэ мэдээг тийм ч таатай хүлээж аваагүй гэж мэдээлж байсан төдийгүй Кейт нөхөртөө бие давхар болсон тухай мессеж бичихэд нөхөр нь эргэж залгаад “Чи тоглож байгаа биз дээ. Бид дахиад хүүхэдтэй болох болоогүй байна” гэсэн хэмээн олон хүн ярьсаар.

Миддлтон авхай 12 долоо хоногтой бие давхар төдийгүй дотны хүмүүс нь хосыг хааны ордныг орхиж Анмер холлд очиж амьдрахаар төлөвлөсөн гэж баталж байгаа юм.

Хунтайж Уильям, Кейт Миддлтон хоёр 2011 оны 4-р сарын 28-нд гэрлэсэн, хүү, охин хоёртой. Ууган ханхүү Жорж 2013 оны долдугаар сарын 22-нд төрсөн, охин Шарлотта нь 2015 оны тавдугаар сарын 2-нд төрсөн

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна