Сар шинийн баяраар Нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн байдалд үүрэг гүйцэтгэсэн. Энэ жилийн хувьд гэмт хэргийн гаралтын тоо өмнөх жилүүдийнхээс буурсан үзүүлэлттэй байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд ахуйн болон техникийн холбогдолтой ослын 12 удаагийн дуудлагаар Аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч үүрэг гүйцэтгэсэн байна.
- Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 39 хүний амь биеийг аварч, эмнэлэгийн анхан шатны тусламжийг 8 хүнд үзүүлэн эмнэлэгийн байгууллагад хүргэсэн байна.
- Төв аймгийн Сэргэлэн сум, Баянбүрд 1 дүгээр багын нутаг Адуунчулууны уурхайн баруун талд Тоёото прус маркийн автомашинтай цасанд суусан байсныг татаж гаргаж 3 иргэнийг хөлдөхөөс аварч аюулгүй болгосон байна.
- Төв аймгийн Сэргэлэн сум, Хүрзэд уурхайн дэргэд Landcruiser-200 загварын автомашинтай цасанд суусан байсныг татаж гарган дотор нь сууж явсан 12 иргэнийг аварчээ.
- СХД-ийн 32 дугаар хороо, Батлан хамгаалах яамны сургалтын төвийн урд Тоёото истима загварын автомашин цасан суусан байсныг аюулгүй газар гаргасан. Уг автомашинд зорчиж явсан 8 иргэнийг аварч аюулгүй байдлыг нь хангасан байна.
- Өнгөрсөн ням гаригт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уул Зайсангийн зүүн аманд ганцаараа аялаж яваад төөрсөн 48 настай эмэгтэй Дугуй цагаан гэдэг овооны баруун талд ойн модон дотор төөрсөн байсныг эсэн мэнд аварч ар гэрийн хүмүүст хүлээлгэн өгчээ.
Энэ мэтчилэн дуудлагын дагуу шуурхай ажиллаж иргэдийг аварчээ.


Сэтгэгдэл байхгүй байна