• Эхлэл
  • Газар эзэмших эрх олгов

Газар эзэмших эрх олгов

2016/02/15

Сүүлийн жилүүдэд зам засварын ажил эрчимтэй явагдаж байгаа. Энэхүү ажил ч үр дүнгээ өгсөн. Нийслэлийн хэмжээнд засвар хийх шаардлагатай олон зам байсан ба энэ нь замын хөдөлгөөний ачаалалд ч мөн нөлөөлж байсан.

Тэгвэл өнөөдрийн байдлаар зам засварын ажил үр дүнгээ өгсөн нь замын хөдөлгөөний ачааллаас харагдаж байгаа.

Зуны улирал болох дөххөөр зам засварын ажил эхэлж Нийслэлийн хэмжээнд тоосжилт ихээхэн бий болдог. Тэгвэл энэ жилийн хувьд ч мөн энэ байдал бий болно. Учир нь зам засварын ажил бүрэн дуусаагүй байгаа билээ.

Үүнээс гадна Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авто зам, замын байгууламжийн байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/104 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн нутаг дэвсгэрт барьж байгуулахаар төлөвлөсөн авто зам, замын байгууламжийн байршил, хэмжээг дараах байдлаар тогтоож, Нийслэлийн Авто замын газарт 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгожээ. Үүнд:

- Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Этүгэн” дээд сургууль, Улаанбаатар чуулга, Сэлбийн баруун эрэг орчимд шинээр барих авто замд 1,5 га

- Баянгол дүүргийн 7,8,9,13,14,15,17,18,19,21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ахуйн үйлчилгээний ордноос Ард Аюушийн гудамж хүртэлх авто замын шинэчлэлтийн ажилд 10 га

- Чингэлтэй дүүргийн 5,8,9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх авто замын шинэчлэлтийн ажилд 3,5 га

- Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төмөр замын гармаас Хилийн цэргийн 0164 дүгээр анги хүртэлх авто замын шинэчлэлтийн ажилд 1,5 га

- Баянзүрх дүүргийн 13,14,26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны зам болон Дүнжингаравын авто замыг холбосон авто зам, төмөр зам доогуурх явган зорчигч болон суудлын хөнгөн тэргэнд зориулсан нүхэн гарцын ажилд 0,75 га

- Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13,16 дугаар гудамжны дунд хэсгийн авто зам, 15,16 дугаар гудамжны дунд хэсгийн хайрган авто замын ажилд 1,8 га

Дээрх авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, кадастрын бүртгэлд бүртгэхийг Өмчийн харилцааны газарт, авто замын ажилд хяналт тавьж ажиллахыг Авто замын газарт тус тус үүрэг болголоо.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна