• Эхлэл
  • Хурц сэдэв-Үндсэн хуулийн цэц

Хурц сэдэв-Үндсэн хуулийн цэц

2016/02/16

Хурц сэдвийн бай болоод байгаа Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болжээ. Үүнээс өмнө их суудлын хуралдаан хоёрдугаар сарын 22-нд болно гэсэн мэдээлэл бол гарсан. Гэтэл яг  Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах эсэхийг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны нээлт болохгүй гацаж байх зуур цэцийн дунд суудлын хуралдаан болж, мөнөөх маргаан дагуулсан хуулийг хэлэлцжээ.  Маргаан дагуулаад байгаа хоёр гол асуудал нь

-Үндсэн хуулийн цэц шийдвэрээ ил тод нээлттэй гаргах, хуралдааны үеэр хэн юу ярьсан болон дүгнэлт нь ойлгомжтой, үндэслэлтэй болох цаашлаад иргэн өөрөө хүсч байгаа нөхцөлд хувилж авах бололцоог бий болгос

-Үндсэн хуулийн цэцийн гишүүний насыг 65-аар тогтоох.

Энэ хоёр гол өөрчлөлтийг хуульчлан баталсны маргааш буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа дээрх асуудлууд Үндсэн хууль зөрчсөн учраас хэрэгжүүлэх боломжгүй гэсэн бичгийг Улсын Дээд шүүх, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчид илгээж орхисон. Ингэснээр цэц хуралдаагүй байхад албан тушаалаа ашигласан гэсэн үндэслэлээр огцруулах асуудлыг УИХ-д хэлэлцэх гэж буй.

Харин гэтэл яг ийн хэлэлцэх өдөр цэцийн дунд суудлынхан “нөхөөд” хуралдчихаж. Магадгүй өмнө нь хурлын тов гарсныг албан ёсоор мэдээлээгүй ч байж болох. Гэхдээ л дунд суудал хуралдаж. Дунд суудлын хуралдаанаар эхний асуудлыг Үндсэн хууль зөрчсөн, хоёр дахийг зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл, цэцийн гишүүнээр сонгогдох насны хязгаарыг 65 байлгах нь хуульд нийцэж буй. Харин хуралдааны мэдээллийг /хуулийн дагуу бол олон асуудлууд байгаа, энгийнчлэн товчлов. бичигч/ ил байлгах нь Үндсэн хууль зөрчинө гэж үзэж.

Ингээд бодохоор цэц 65 насны хязгаарыг хүлээн зөвшөөрч байгаа юм чинь Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурав нь буюу энэ жил 74 нас сүүдэр зооглосон П.Очирбат, 68 настай Н.Жанцан, 66 настай Т.Лхагва нар шинээр баталсан хуульд заасан насны хязгаарыг давсан тул тэтгэвэртээ суухаар болж байгаа юм байх гэтэл бас  үгүй аж. Энэ хуулийн үйлчлэл өмнөх гишүүдэд хамааралгүй гэсэн утгатай шийдвэрийг дунд суудлын хуралдаан гаргажээ.

 “...Дээрх хуулиудыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан заалтууд нь  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр болов” гэсэн шийдвэр гаргажээ.

Гэхдээ одоо цэцийн даргыг огцруулах эсэхийг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байгаа УИХ дунд суудлын хуралдааны шийдвэрийг мөн л “нөхөн” хэлэлцэх эсэх нь тодорхойгүй. Хуулинд бол цэцийн шийдвэрийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэн ёстой. Гэтэл одоо УИХ-ын өмнө баталсан хуулийн үйлчлэлийг хоёрдугаар сарын 15-наас түтгэлзүүлэх шийдвэрийг дээр нь хөх тэнгэр л байх ёстой цэц гаргачихлаа. Албан ёсоор танилцуулснаар бол энэ сарын 22-нд Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан хуралдах ёстой.

Цэцийн даргыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх ёстой УИХ-ын ээлжит бус чуулган товлосон өдөр Экселтэй жагсаал болсон. Ээлжит бус чуулганыг хойшлуулсан мэдэгдлийн дараа ч ҮЦХ-тай маргаан дэгдээсээр “иргэн” хэмээн алдаршсан Н.Ламжав, Үндсэн хуулийн цэцийн асан Л.Баасан, Д.Чилхаажав, Хууль зүйн сайд асан В.Удвал нар мэдээлэл хийсэн гэсэн

Үндсэн хуулийн цэц тойрсон үйл явц ийн “гонжроостой”. Хэрхэхийг “хөх тэнгэр” л мэдэх байх даа.

А:Туяа

Холбоотой мэдээллийг энд дарж уншина уу. 

Цэцийн "дээр" Ж.Амарсанаа байдаг уу. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна