Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Хүн амаасаа 20 дахин шахуу их малтай монголчуудын хувьд малаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа шүүмжлэл бий. Махны экспортыг идэвхжүүлэх талаар олон жил ярьж байгаа ч амжилтад хүрч чадахгүй байгаа.
Монгол Улс 20 сая толгой малтай байхад 5-10 саяыг нь экспортод гаргах боломжтой хэмээн мэдээлж байсан. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас /ХХААЯ/ эхний ээлжид БНХАУ руу их хэмжээний малын мах экспортод гаргах боломжтой хэмээн зарлаад байгаа билээ. Тэгвэл энэ ажил тун нааштай байгаа хэмээн тус яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд хэллээ.
Одоогийн байдлаар БНХАУ руу мах экспортлох зөвшөөрлийг баруун аймгийн гурван боловсруулах үйлдвэрт өгчээ. Дээрх гурван үйлдвэрийн хувьд 100 хоногт 4000 тонн мах бэлтгэх хүчин чадалтай юм байна. Үйлдвэрүүдийн махыг Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор тээвэрлэхээр тохиролцжээ.
Гэхдээ БНХАУ-аас зөвхөн баруун аймгаас мах авах хатуу шаардлагыг тавьж байгаа. Учир нь, зүүн аймгуудад шүлхий гэх мэт малын өвчин гардаг учраас ийнхүү шаардлага тавьжээ. Мөн гар аргаар бус, зөвхөн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах авах, махны үйлдвэрүүдэд БНХАУ-аас зөвшөөрөл олгоно зэрэг шаардлага тавьж байгаа.
Гэхдээ энэ нь зөвхөн Монгол Улсад тавиад байгаа өндөр шаардлага бус дэлхий нийтийн жишиг гэдгийг ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд тодотголоо.
Манай урд хөрш махны маш том зах зээлтэй. Тиймээс энэ зах зээлийг алдахгүйн тулд стандартаа нарийн мөрдөж ажиллах хэрэгтэй хэмээн албаныхан тайлбарлалаа. Ямартай ч Монголын талаас мах экспортлоход шаардлагатай бэлтгэл ажлаа дуусч, мак экспортонд гаргах боломж бүрдсэн хэмээн тайлбарлаж байна.
Эхний ээлжид баруун аймгийн малыг л экспортод гаргана. Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт нэмж, вакцинжуулалт, эмчилгээ хийн асуудлыг цогцоор шийдвэрлэсний дараа бүх нутгаас махны экспорт хийх асуудал яригдах юм байна.
For English version please click here
Англи хувилбарыг унших бол энд дарна уу
Сэтгэгдэл байхгүй байна