• Эхлэл
  • Бар хийгээд ялааг алах нь:Хятад 10 000 авлигчийг цаазаар авчээ

Бар хийгээд ялааг алах нь:Хятад 10 000 авлигчийг цаазаар авчээ

2016/02/23

Хятадын удирдлагаас сүүлийн хэдэн жилийн туршид хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх хатуу бодлого дэлхийн анхаарлыг татаж байна.

Энэ оны эхээр БНХАУ-ын удирдагч Си Зинпинь авлигатай хийж буй үндэсний тэмцэл шинэ шатанд гарсан гэж мэдэгдсэнийг "Синхуа" агентлаг дамжуулжээ.

Хятадын Коммунист намын Ёсзүйн төв хорооны хуралдааны үр дүн дээр үндэслэн 2015 оны туршид авлигатай хийх тэмцлийн долоон зарчмыг тодорхойлсны дотор зуучлалтай тэмцэх, төрийн аж ахуйн нэгж болон төрийн гэрээг хариуцдаг албан тушаалтнуудын үйл ажиллагааг хянах, авлигын гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдийг эх оронд нь буцаан авчрах, улсын өмчийг эргүүлэн авахын тулд олон улсын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг багтжээ.

2000 оноос хойш Хятадад авлига авсан хэргээр 10 мянга орчим албан тушаалтныг цаазалж, 120 мянга орчим албан тушаалтныг 10-20 жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Авлига авсан хэргээр эрүүгийн шийтгэл хүлээлгэх 30 жилийн хугацаанд төр засгийн аппаратын сая орчим хүн шийтгэгдсэн хэдий ч олон нийтийн өмнө цаазаар авдаг уламжлалыг үл харгалзан “чиний эрх мэдэл-миний мөнгө” гэсэн зарчмаар ажилладаг бизнесменүүд болон албан тушаалтнуудыг хуйвалдааныг бүрэн зогсоож чадахгүй байгаа юм.

Хятадын авлигын шалтгаан, авлигатай тэмцэх арга хэмжээний талаар Улсын их сургуулийн эрхзүйн профессор, Хятадын Ерөнхий прокурорын газрын зөвлөлдөх тусгай хорооны гишүүн Хэ Зяхун “Өнөөгийн Хятад улсын удирдагч намын авлигатай хийж буй тэмцэл ихээхэн онцгой юм. 2012 онд хуралдсан Коммунист намын XVIII-р их хурлаас “бар хийгээд ялааг нэгэн зэрэг намнах”-ыг (өөрөөр хэлбэл аль ч шатны авилгачийг) уриалсан түр хугацааны хийгээд эцсийн арга хэмжээ авах” авлигатай тэмцэх бодлогыг баталсан. Энэ нь эцсийг нь хүртэл авлигатай тэмцэх хатуу шийдвэрийг харуулж байгаа юм. Үүнийг олны анхаарлыг татсан хэд хэдэн шүүх хурал ч нотолж байгаа юм. Гэхдээ авлигатай хийж буй тэмцлийн амжилт зөвхөн шүүхээр шийтгэгдсэн албан тушаалтнаар бус нийгэмд үлдэж буй шийтгэл хүртээгүй албан тушаалтны тоогоор хэмжигдэнэ. Тиймээс авлигын гэмт хэргийн шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглаж буй арга хэмжээг авч үзэх нь зүй” гэсэн байна.

Хятадад хэрхэн авлигатай тэмцдэг вэ?

Сүүлийн арван жилд Хятад улс авилгын гэмт хэргийн мөрдөн байцаалт, шүүхэд шилжүүлсэн хэргийн тоогоор дэлхийд толгой цохиж буй. БНХАУ-ийн Ардын Дээд прокурорын ажлын албаны тайланд дурьдсанаар жил бүр 40 мянга орчим авлигын хэргийг байцааж шүүхээр шийдвэрлэдэг байна. Эдгээрийн дотор орон нутгийн засаг захиргааны хоёр мянга гаруй албан хаагч, удирдлагын 200 орчим, бүсийн болон төвийн түвшний 5-6 дарга байдаг гэжээ.

Авилгын хэргийг мөрдөн байцаахад гурван хүндрэлтэй учирдаг гэх ба эдгээр нь “гэмт хэргийн баримтыг илрүүлэх хүндрэл”, “мөрдөн байцаалтын үед учирдаг хүндрэл”, “нотолгоо олж авах, шийтгэл хүлээлгэх хүндрэл” ажээ.

Олны уламжлалт заншил авлигын гарал үүслийн шалтгаан болох нь

Орчин үеийн Хятадад авилгын гэмт хэрэг ихээхэн гарч байгаа олон шалтгаан бий. Үүнд хувь хүний, системийн бүтцийн болон нийгмийн шалтгаан байдаг гэж үздэг. Авлига нийгмийн тодорхой нэг хүрээнд бий болдог учир олны зан заншил, уламжлал нь авлигын гарал үүсэл, тархалтанд ихээхэн нөлөөлдөг. Хятадын авлигын үндсэн эх сурвалжуудыг тодотговол:

Харилцаа холбоогоо хүндэтгэх, хуулийг үл ойшоох

Өнгөрсөн зууны 70-аад оны дунд үеэс эхлэн Хятадад “асуудлыг шийдвэрлэхийн тулд танил талаа хайх” явдал ихээхэн дэлгэрсэн гэх. Холбоо сүлжээгээ ашиглах явдал нь тасралтгүй шинэчлэгдэж, хувьсан өөрчлөгдөж байдаг төдийгүй нэгэн цагт хамгийн дээд түвшинд хүрдэг. Олдоц муутай бараа бүтээгдхүүн авахаас эхлэн ашиг орлоготой орон нутгийг авах, эзэмших чинээгээр харилцаа холбоогоо ашиглан олох орлогын хэмжээ хэдэн арван юаниас эхлэн хэдэн зуун саяд хүрдэг. Хуулийг үл ойшоон, дүрэм журмыг мартсан этгээдүүдийг шийдэмгий, сэргэлэн гэдэг. Харилцаа холбоо, танилын сүлжээтэй нүүр тулсан эрхзүйн систем уналтанд орох ба авлига нийгэмд маш хурдан газар авдаг байна.

Бэлэг дурсгал өгөх

Хоолонд урих, бэлэг өгөх явдал нь танил тал хайх, асуудлыг хурдан шийдвэрлэхтэй шууд холбоотой. ХХ зууны 70-80-аад онд нийгмийн нөөц баялгийн олдоц бага байсан учир тэдгээр зүйлд ойр байсан, авах эрхтэй этгээдүүд нэн хэрэгтэй, ашигтай хүмүүсийн тоонд орж эхэлсэн. Хятадын нийгэмд тухайн үед сайн мэргэжил гэдэг бол эхний ээлжинд чагнуур (эмч), дараа нь жолооны хүрд (жолооч), гуравт нь дэлгүүрийн худалдагч гэсэн зүйр үг болтлоо явсан хэллэг бий болсон гэх.

Нийгмийн хийгээд хувийн эд зүйлийн ялгаа байхгүй

Шинэ Хятадыг байгуулсны дараа Хятадын удирдагчид маш хурдацтайгаар төрийн өмчийн системийг нэвтрүүлсэн юм. Үүнтэй зэрэгцэн шударга ёс хийгээд ёс зүйн бусад үзэл суртлыг хэрэгжүүлэхийг уриалах болсон байна. Харамсалтай нь эдгээр уриалга, лоозон нь хүний зан байдлаас түрүүлж, бүр давж гарсан юм. Төрийн өмч гэдэг бүх хүний өмч, хүн бүр өөрийн хувьтай, тийм болохоор бусдын өмчийг хулгайлна гэдэг бол хулгай, харин төрийн өмчийг хулгайлах нь хулгайд тооцогдохгүй гэжээ. Энэ бол хятадуудын дунд маш өргөн тархсан ойлголт. Төрийн маш олон байгууллага өөрийн ажилтнууддаа нийтийн өмчийг ашиглахыг зөвшөөрч байсан бөгөөд тэднийг унаа тэрэг, орон байр, цаашилбал наад захын бичиг хэрэгслээр хангаж байв. Олон жилийн туршид хувийн хийгээд нийтийн өмчийн хооронд тодорхой зааг байгаагүй учир эрх мэдэл бүхий албан тушаалтнууд өөрөө ч мэдэлгүй авилгын сүлжээнд оржээ.

Онцгой эрх эдлэх шунал

Олон зуунаар ноёрхсон феодалын нийгмийн аж төрөх ёс хятадуудад маш гүнзгийгээр мөрөө үлдээжээ. Энэ нь нэн ялангуяа хэмжээлшгүй, онцгой эрхэд шууд хамааралтай. 2012 онд Ардын чуулганаас явуулсан асуулгын дүнгээр асуулгад оролцогсдын 50 хувь нь онцгой эрхийн шударга бус байдлыг маш сайн ойлгодог гэсэн хэдий ч ийм эрх эдлэхээс татгалзахгүй гэсэн байна.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • asuult
    harin abilga absan mongoliig ni hamsaatan geed manaid zarlaad ugbul tee.
    2016 оны 02 сарын 25
  • asuult
    harin abilga absan mongoliig ni hamsaatan geed manaid zarlaad ugbul tee.
    2016 оны 02 сарын 25
  • asuult
    mongoliin uls turchidud abilga uguud bgaa hujaag ter beejind ni matbal abilga ugsun geed tsaazlah bolob uu
    2016 оны 02 сарын 25
  • зочин
    яг ингэж цаазлах хэ:рэгтэй тэгвэл манайд авилга устах болоно
    2016 оны 02 сарын 25
  • Зочин
    БОЛЬЁ ГЭЭД БАЙГАА АМЬТАН АВЛИГАЧИН БОЛОЛТОЙ.
    2016 оны 02 сарын 24
  • ЗОЧИН 007
    БОЛЬЁ ОО
    2016 оны 02 сарын 23