• Эхлэл
  • Казиногийн дуулиан-Ц.Дашдорж, Х.Пүрэвсүрэн

Казиногийн дуулиан-Ц.Дашдорж, Х.Пүрэвсүрэн

2016/02/26

Төрийн албан хаагч, Сангийн яамны газрын дарга вээр Өмнөд Солонгосын казинод тоглож байгаа бичлэг сошиал ертөнцөд эрчтэй тархсанаас араас УИХ-ын гишүүн Ц.Дашдорж Сөүлийн казиногоос 100 мянган ам.доллар хожсон тухай дуулиан шил дарав. Барилга хот байгуулалтын сайд асан түүнийг энэ жилийн сонгуульд жагсаалтад багтах мөнгөө “хийгээд” ирж гэж сошиалчид егөөдөөстэй.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Дашдорж:

- Ийм мэдээлэл гарсан талаар өдөр надад мэдээлсэн. Би өнгөрсөн жилийн есдүгээр сард эмчилгээнийхээ хяналт хийлгэх зорилгоор Солонгост очсон. Надад тэгж казино хэсээд байх зав зай ч байгаагүй. Юун 100 мянган доллар хожих вэ? Та нар миний паспортыг ирээд харж болно шүү. Сонгууль дөхөхөөр иймэрхүү худлаа мэдээллүүд гардаг. Эх сурвалжийг нь олж хууль хяналтын байгууллагад ханд гэж ажлын албаныхандаа хэлсэн байгаа гэсэн тайлбар өгсөн байна.

Үнэндээ ч түүнийг казиногоос их хэмжээний мөнгө хожсон гэх баталгаатай баримт байгаагүй. Гэхдээ л ийн гэнэт гэнэт үнэн худал нь мэдэгдэхгүй шуугиан сошиалд байнга л дэгддэг л дээ. Харин Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Х.Пүрэвсүрэнгийн казинод тоглож буй гэх бичлэгийг шилэн хэмээх Б.Цогтгэрэл анх нийтэд ил болгож “Энэ хэн бэ, таасан хүнд 500 мянган төгрөг” гэсэн уралдаан зарлаад амжсан. Ийн “зарласны” эцэст Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Х.Пүрэвсүрэн болохыг тогтоосон гэж буй. Дашрамд түүнийг өмнө нь Чингэлтэй дүүргийн АН-ын дарга, ҮЗХ-ны гишүүн, АН-ын квотоор Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байгаад Алтангадас фракцын дэмжлэгтэйгээр Сангийн яаманд очсон гэх мэдээлэл дагалдав.

Харин бичлэгийг анх олон нийтэд зарласан гэх Б.Цогтгэрэл төрийн албан хаагч ямар мөнгөөр ийн казино тоглож байгааг шалгуулах ёстой гэж үзэж байгаа. Мөн тэрээр Х.Пүрэвсүрэнг 250 сая төгрөгөөр тоглосон гэсэн дамжуулсан. Тиймээс тэрээр казино тоглогчийг АТГ-д хэлж шалгуулна гэж мэдэгдээд байгаа юм.

Видео бичлэг дээрээс танихгүй хүн бол хэн гэдгийг хэлэхэд хэцүү бүдгэвтэр дүрс харагдана лээ. Мөн хэдэн төгрөгөөр, хэзээ, яаж тоглосныг ч мэдэх аргагүй. Ихэнх казино казинодоо видео бичлэг хийхийг хориглодог, тоглогч үйлчлүүлэгчдийн бичлэг мэдээллийг ил гаргадаггүй. Тэгэхээр энэ бичлэг хаанаас гарсан болох нь бас л тодорхойгүй. 

Ер нь бол хэн ч хаана ч /Монголд бол казино хориглогдсон/ казино тоглох эсэх нь тухайн хүний л эрхийн асуудал. Хэн ч гэсэн гадаадад амарч зугаалж явахдаа казинод орж сонирхон тоглох нь байдаг л нэг зүйл. Гэхдээ монголчуудын хувьд төрийн эрх мэдэлтнүүд албатнууд их хэмжээний мөнгөөр казинод тоглож алдсан гэдэг хардлага байдаг учраас сонирхол татдаг асуудлын нэг болчихоод байгаа. Гол нь төрийн албан хаагч казино тоглож болохгүй гэсэн хэрэг биш бөгөөд хэний, хэр хэмжээний мөнгөөр тоглов гэдгийг л шалгуулах гэж байгаа байх. 

Харин одоогоор хэргийн эзэн гэх Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Х.Пүрэвсүрэн ямар нэгэн тайлбар хариу хэлээгүй л байна. Гадаадад казинод тоглож болохгүй гэсэн хууль манайд байхгүй. Араас нь яг ямар хэмжээний, хэний мөнгөөр тоглосон? гэсэн асуултыг АТГ тавиад явахгүй л болов уу? Харин Х.Пүрэвсүрэн


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • bolormaa
    yun svrtei yum odoo xaashaa xarj baasan be gee l bichix yum bna l daa
    2016 оны 02 сарын 26