• Эхлэл
  • Ц.Баттуяа:С.Ганбаатар худал, хуурмагтайгаа ХҮН-д орж ирсэн

Ц.Баттуяа:С.Ганбаатар худал, хуурмагтайгаа ХҮН-д орж ирсэн

2016/03/02

Хөдөлмөрийн Үндэсний Намд үүсээд буй асуудлуудын талаар хуульч, ХҮН-ын гишүүн Ц.Баттуяатай ярилцлаа.

-ХҮН намыг тойроод баахан маргаан дэгдэж байх шиг. Талууд ч өөр өөрийн тайлбарыг хийж л байна. Гэхдээ л ар араасаа гарсан мэдээллүүдээс ойлголт авахад төвөгтэй байх шиг. Та энэ намын гишүүний хувьд болоод байгаа үйл явдлыг товчхондоо юу гэж хэлэх вэ? Хамгийн товчхоноор...

-Уг нь үүсээд байгаа асуудал нь маргаан гэхээсээ илүү зөрчлүүд юм. Товчхондоо бол хамтын удирдлага, ганцаарчилсан тоглолт хоорондын болон “За” андгай баримтлагчид болон хувиа бодсон бэртэгчингүүдийн хооронд мэдлэг оюун сэтгэлээрээ зүтгэгчид хялбархан аргаар нэр цууд гарах гэсэн мэдлэгтэй мэдлэггүй хоорондын маш олон зөрчлүүд яван явсаар задарч байгаа нь энэ гэж үзэж байна.

-С.Ганбаатар ганцаарчилсан тоглолт хийдэг, багийнтоглолтонд орж чадахгүй байна гэж та ярьсан. Танай намыгөмнө нь нийгмийн чухал чухал асуудуулдыг хөндөх зорилготой оюунлаг хүмүүс эвлэлдэн нэгдсэн гэж хардаг байлаа. Гэтэл С.Ганбаатар хоёр сарын өмнө намд орж ирсэн хүн.Нэг хүн бүхэл бүтэн нам дотор орж ирээд нийгэмд анхаарал татах хэмжээний шуугиан дэгдээд байгаа юм уу? Яагаад?

-С.Ганбаатар гэдэг хүн яалт ч үгүй нэлээд нэрд гарсан улстөрч. С.Ганбаатарын хэлсэн үгийг аялдан дагадаг, үнэн гэж итгэдэг хүмүүс ч олон юм байна. Харин бид одоохондоо хүмүүст танигдаагүй, анх удаагаа улс төрд цоо шинэ зүйл хийхийг хүссэн шинэ хүчин. С.Ганбаатар хүмүүст танигдсан учир түүний үг олонд хүрч, бидний үг хүрч чадахгүй байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байна л даа, одоохондоо. Гэхдээ ард түмэнд таалагдах гоё сайхан үг хэлэхээсээ илүүтэйгээр уураг тархиа ашиглаж улс орны хөгжлийн гарцыг л хайх зорилготой нэгдсэн гэдгээ дахин хэлмээр байна.

-Тэгэхээр намын дотор тодорхой хэмжээний үл ойлголцол бий болоод байгаа юм байна, тийм үү?

- ХҮНам 2011 онд байгуулагдсан. Тэр үед төдийлөн идэвхитэй үйл ажиллагаа явуулаагүй. Өнгөрсөн жилийн тавдугаар сараас бидний залуус нэгдэж бодлогын концепцио боловсруулж ажиллалаа. Дараа нь мэдээж тодорхой бүлэг хүмүүс намд нэгдсэн. Нэг талаасаа мэдлэгтэй залуус нөгөө талаасаа олонд танигдсан хүмүүс нийлэх юм бол маш сайн нам гарч ирээд цаашид явах юм байна гэж  манай намын удирдлагууд харсан юм шиг байна лээ. Гэтэл одоо энэ нь зөрчлийн гол үндэс нь болчихоод байх шиг. С.Ганбаатарын хүмүүс намын хороод, орон нутгийн салбар гэх мэт зохион байгуулалтын ажлаа хийгээд, анхнаасаа бодлогоо боловсруулж ирсэн бидний залуусыг намын гол конценц, бодлого дүрэм журмаа гаргах ажил дээрээ төвлөрнө гэсэн ерөнхий чиг шугамтай. Ийм л маягаар цаашдаа ажиллаад явна гэсэн ойлголттой байсан боловч харамсалтай нь ийм зөрчлүүд гараад ирлээ.

- С.Ганбаатар намд элсэж байна гэсэн албан ёсны мэдээлэл цацагдахаас өмнө нь процессууд явагдаж байсан гэсэн үг үү?

- Ер нь бол тийм. Хэзээ намд албан ёсоор элсэх нь тухайн хүний улс төрийн тоглолт байх л даа.

-С.Ганбаатар өөрийнхөө байгуулсан намд элсэн орж байгаа мэт шоудаж байна гэсэн яриа байсан. Тэгвэл та бүхэн намынхаа бодлого чиглэлийг тодорхойлж, ажлаа чангатгах үеэр С.Ганбаатарын гэгдэх хүмүүс ХҮНамд элсчихсэн байсан. Одоо “толгойлогч” нь орж ирээд намыг бужигнуулж байна гэж ойлгож болох уу? 

-Намын бусад нөхдийн өмнөөс би хэлэх нь зүйд нийцэхгүй болов уу. Би жирийн гишүүний хувьд бодлого боловсруулах ажилд оролцоод явж байсан болохоос нарийн үйл явцыг бас сайн хэлж мэдэхгүй шүү дээ.

Бид С.Ганбаатарыг ямар хүн бэ гэдгийг мэдэж байсан. Намын дарга болмогцоо худал үнэнийн дэнс нь гараад дипломгүй гэх мэт асуудал нь сөхөгдөөд ирсэн. Цаг хугацааны хувьд тэгж таарсан чбайх. Өмнө нь бас хэд хэдэн юман дээр худал ярих явдал гарч байсан. Гэхдээ одооных шиг илчлэгдээгүй байсан байх. Товчхондоо С.Ганбаатар энэ нам руу худал, хуурмагтайгаа орж ирлээ гэж бодож байгаа.

Бид үнэний талд зогсож ирсэн. Тэр хэвээрээ л байх болно. Үүнээс болж цаашдаа өөр зөрчил үүсэх, одоо байгаа зөрчлүүд бүр даамжрах эсэхийг би хэлж мэдэхгүй байна.

-Уулын чинээ цагааныг туулайн чинээ хар дардаг гэдэг. Одоо бол ХҮН-ын хувьд ямар ч гэсэн зөрчил байгаа нь л нийгэмд харагдаж байна.Яг одоо тэгээд яах ёстой юм бэ. Та нар яах вэ, намын даргатайгаа зөрчилдөөд л яваад байх юм уу?

- Бид үнэнээрээ л явна. Үнэнийн талд зогсох залуус нэг сэтгэлтэй байна гэдэгт итгэж байгаа.

-Намын журмаар болодоо гараад байгаа зөрчлийг яаж шийдэх ёстой юм бэ?

-Дүрмийнхээ дагуу бол Намын төв хорооны хурлаар илүү тодорхой шийдэлд хүрэх байх.

-Зарим хүнд магадгүй олон хүн Монголд ээлжлэн эрх барьж байгаа, хоёр том хүчин АН, МАН-д итгэл алдарч байгаа ийм үед ХҮН гарч ирснээр гуравдагч хүчнй орон зайг нөхөх нь гэсэн хүлээлт байлаа. Анхны тавьж байсан зорилгуудаасбодлого ярьдаг оюунлаг хүмүүс нэгдэж, шинэ хүчин төрлөө гэсэн имиж харагдаж байсан. Гэтэл “Хурц тэмцэгч”“Босоо” гэгддэг С.Ганбаатар намын дарга боллоо, хоорондын маргаан нь хэвлэлээр гарч эхэллээ. Ингээд л жирийн уншигчийн хувиар би л лав танай намыг, намын тань имижийг ойлгоход хэцүү санагдаад байна?

-Таны хэлж байгаа яг зөв. Яг л тийм юм болсон. Эхлээд намд маш оюунлаг сэхээтэн залуус орж ирсэн нь үнэн. Бүр хэдэн арваараа орж ирсэн. Гэхдээ цаашид өөр намын хүмүүс орж ирнэ гэж би хувьдаа тооцоолоогүй байсан. Үүнийг бидэнд ч хэлээгүй, би ч мэдээгүй. Гэтэл би өөрөө телевизээс харж эхэлсэн л дээ. Би ямар нэгэн Удирдах зөвлөл биш, ажлын албанд алба хашдаг, албан тушаал эрхэлдэг хүн биш. Энгийн гишүүн хувь хүний үүднээс харахад зарим зүйл дээр хүнд санагдаж байсан. Үнэндээ манай нам юу болох гээд байна гэсэн бодол орж ирсэн.

-Нэртэй бизнесмэн, чадварлаг CЕО нар намд нэгдэхээр нэлээд хөрөнгөлөг нам шиг. Бас жагсаал цуглаан хийнэ, одоо хоорондоо маргалдах. Ойлгоход хэцүү л нам шиг?

-За бараг ашиг сонирхлын гурван ч зөрчил явж байх шиг. Мөнгөтэй нөхөд намд орж, бусад намын башир аргыг оруулж ирэх гээд дайрч, тулгаж байна. Би энд хүн бүрийг хэлээгүй шүү. Ганц нэг хүнийг л. Чадварлаг CЕО нарыг хүндлэлгүй яахав. Гэхдээ мөнгөөр бүхнийг шийдэж болдоггүй биз дээ. Нөгөө талаасаа С.Ганбаатарын худал яриа, үгэндээ үнэнч байдаггүй зүйлс нь орж ирж байна. Уг нь бидөмнө нь улс төрд орж, элдэв бохир зүйлстэй хутгалдаагүй, нийгмийг бохир зүйлсээс салгах хүмүүс нэгдэж байгаа гэж зарласан юм сан.

-ХҮН-ыг нэг шинэ үзэгдэл гэж харж байсан. Гэтэл одоо ийм байдал үүсээд байна. Одоо яах ёстой вэ?

- Хүн болгон дор бүрнээ өөрийнхөө амбицыг хайхаас илүүтэй улс орны асуудал руу хармаар байгаа юм. Би намынхаа удирдлагыг ч ингэж хараасай гэж бодож байна. Хэн нэгний сандал ширээний асуудал гэхээсээ илүүтэй анх нийлж байсан зорилгоо эргэн санах хэрэгтэй байна. С.Ганбаатарыг юм хэлэхээр бүгд хуйлраад байж болмооргүй байгаа юм. Улс орныг одоо л аврахгүй юм бол улстөрчид улс орноороо тоглож байна.

-С.Ганбаатар Доржханд гэдэг хүний л асуудлыг шийдсэн гэж байгаа. С.Ганбаатар дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн даргыг өөрчилсөн гэж байгаа. Гэтэл нөгөө хэсэг намын Төв хорооны хурлаар асуудлыг эцэслэн шийдэх ёстой гэж байна. Энэ хүний асуудлыг л шийдчихвэл нам дотор үүссэн зөрчил арилах юм уу?

-Тийм гэж хэлж болно л доо. Намын дарга намын төвхорооныхоо хурлаар асуудлыг санал болгож оруулаад дүрэм журмын дагуу шийдчихэд тийм ч хүнд асуудал биш. Гол нь яагаад ийм хурцадмал асуудал үүссэн бэ гэхээр, нам доторх маргаан, зөрчлөө шийдээгүй байхад хэтэрхий яарч хэвлэл мэдээлэлд цацсан. Ерөнхий нарийн бичгийн даргыг намын төв хороо хуралдах хүртэл чөлөөлөөд оронд нь Одонгуа гэдэг хүнийг томилсон гэдэг нь журмын дагуу биш. Манай намын даргад Ерөнхий нарийн бичгийн даргыг солих эрх байхгүй л дээ. Дүрмээрээ хориотой.

Асуудлыг хурлаараа шийдэхийн оронд хуйвалдаан маягийн ажил болгочихсон нь төвөгтэй байдал үүсгэсэн хэрэг. Үүн дээр С.Ганбаатар дарга айлын аав хүн шиг “Та нар ингэж болохгүй, нэгнийгээ байхгүйд. Ирэхэд нь дүрэм журмаар нь шийдье” гээд ноён нуруутай хандах юм болов уу гэж бодож байсан. Гэтэл ингэж хандаагүй нөгөө хуйвалдаандаа өөрөө орчихсон, хэвлэл мэдээллээр зарлаад намыг анх байгуулсан хүмүүсийг “том том бүлэглэлийн бууны ноход” гэж зарлаад эхлэхээр асуудал бүр хурцатсан хэрэг.

-Хэвлэлийнхэнд анх танайхан буюу С.Ганбаатарыг буруутгаж байгаа хэсгийнхэн анх ярилцлага өгөөгүй юм уу?

-Ерөнхий нарийн бичгийн даргыг битүүний өдөр өөрчилсөн.Цагаан сарын шинийн нэгнээс эхлээд л Одонгуа гэгч эмэгтэй өөрийгөө хэвлэл мэдээллээр ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга боллоо гэж зарлаад. Ерөнхий нарийн бичгийн дарга солигдож, оронд нь шударга ёс зүйтэй эмэгтэй дарга боллоо гэж тараасан. Хэрэв дүрэм журмын дагуу процесс явагдсан бол би тэр хүнд баяр хүргээд, ажилд нь амжилт хүсэх байлаа. Гэхдээ тэгээгүй. Эндээс л ХҮНам дарга нараа сольж байна, хагарал гарав гэсэн мэдээлэл тархаж эхэлсэн.

Ингээд С.Ганбаатар 2017 оны ерөнхийлөгчийн сонгуультай хольж хутгаад, “Намайг 2017 онд ерөнхийлөгч болгохгүй гэсэн хэсэг бүлэглэлийн бууны ноход ажиллаж байна” гээд сүржигнэчихсэн. Гэтэл уг нь энэ нь тийм дэвэргэх хэмжээний биш зүгээр л жижигхэн асуудал байсан шүү дээ.

-Уучлаарай, дахиад л асууя. Намын хурлаар зөрчлөө шийдвэрлэж чадахгүй бол яах вэ?Яах ёстой юм вэ?

- Би бол ингэнэ тэгэнэ гэж шуудхэлж чадахгүй. Манай удирдах түвшний хүмүүсасуудлыг хэрхэн шийдэхийг харж, хүлээж байна. Манай оюунлаг, сэхээтэн гээд байгаа залуус буцаж эвлэрэх оролдлогыг хийж байгаа харагдаж байна, гэтэл нөгөө талаас нь хүлээж авахгүй түлхэх буюу оффис руугаа оруулахгүй, давхар хамгаалалт тавьсан сонин үзэгдлүүд бол гарч байгаад харамсаж байна.

- Хамгийн анх зохион байгуулж байсан хэсэг энэ намаа орхиод явах, нэг эсхүл С.Ганбаатарыг явуулах ийм л хоёр зам тулгарах юм биш биз?

- Анх энэ намд улс төрд бохирдоогүй цэвэр залуус нэгдсэн. Бид бодлого бодож байсан болохоос биш улс төрийн ийм тоглолтод орчихвол яах вэ гэх мэтийг бодоогүй нь бидний алдаа байж магадгүй л дээ.

-Таны ярианаас анх намын бодлогыг боловсруулсан залуус хүчгүйдэж эхэлсэн гэж ойлгогдохоор байна. Уучлаарай шууд бөгөөд эвгүй асуулт байж магадгүй. Байдал энэ хэвээр засрахгүй бол та нар намаасаа гарах уу?

-Асуудал буруугаар эргэвэл гарна. Хэрэв асуудал хүндэрч, зөвшилцөлд хүрэхгүй, бидэнгүйгээр тусдаа явах ньилүү гэж бодож байгаа бол тэр хүмүүсийн өөрсдийнх нь сонгох эрх. Бид өнөөдөр албан тушаалын төлөө, эсвэламбицын төлөө явж байгаа хүмүүс биш. Гэвч нэгэнт улстөрд орохоор, эх орныхоо нийгэм, эдийн засаг, улс төрийн одоогийн хүнд нөхцлийг шийдэхээр зориглосон л болохоор цаашид зорилгодоо хүрэхээр ажиллах л болно.

-Өөрөөр хэлбэл, та их улс төрд орохоор эргэлт буцалтгүй шийдсэн гэсэн үг үү?

Миний зүгээс хийж чадах, нийгэмд оруулж чадах хувь нэмэр байгаа учраас би үүнийг хийх ёстой л гэж бодож байна. Тийм ч учраас би төрийналбаа өгсөн. Улс төр гэдэг бол хүн амын тодорхой хэсэг, эрх нь зөрчигдөж байгаа бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө, тэдний төлөөлөл нь болж ажиллах талбар гэж би ойлгодог. Тиймээс би эрх ашиг нь ноцтойгоор зөрчигдөж байгаа хүмүүсийн төлөөлөл нь болж чадна, болохоос өөр аргагүй гэж бодож байна.

- Таны хувьд төлөөлөх ёстой хамгийн эмзэг гол хэсэг аль нь вэ?

- Өнөөдөр Монгол Улсадэмэгтэйчүүдийндалд дарангуйлал газаравч, тэдний эрх ноцтой зөрчигдөж байна. Үүнийг төдийлөн ярьдаггүй, хөнддөггүй. Улстөрчид том том асуудлуудыг яриад байгаа болохоос гамшгийн хэмжээнд хүрсэн эмэгтэйчүүдийн далд дарангуйллыг ил болгож,хууль зүйн маш нарийн зохицуулалт хэрэгтэй болоод байгааг ярихгүй, анзаарахгүй, ажил хэрэг болгохгүй байна.

- Харин ч сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн талаар их ярьдаг болсон биш үү? Ялангуяа эмэгтэйчүүдийн дарангуйллын талаар манай эмэгтэй гишүүд овоо яриад байгаа юм биш үү?

-Ярьж байгаа. Гэхдээ хангалттай биш. Эмэгтэй гишүүдийн дуу хоолой нь төдийлөн хүрэхгүй байгаа юм болов уу гэж харж байна. Энд бас квотын асуудал ч яригдах байх. Эрэгтэйчүүдхэт их улс төрд орохоороо юмыг бохир болгож байгааг бид мэднэ шүү дээ.Гэтэл эмэгтэй хүн,эх хүн болхынхоо хувьдбохир  зүйл рүү орохоосоо зайлсхийдэг байгалийн араншин, өгөгдөлтэй хүмүүс байдаг.

- Төрийн албаа өгсөн гэж дээр хэлсэн. Уучлаарай Ц.Баттуяа гэдэг хүний талаар илүү дэлгэрэнгүй танилцуулах хэрэгтэй санагдлаа?

- Нийслэлийн 10-н жилийн 23-р дунд сургуулийг төгссөн. Арван жилд байхдаа сайн дурын ажилд их оролцдог. Эрх ашиг нь зөрчигдөж байгаа хүмүүсийг хараад тэдний төлөө ажиллах юмсан гэж багаасаа мөрөөддөг байсан. Үүнд хамгийн тохиромжтой мэргэжил нь хуульч байсан учраас 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэн орж суралцсан. Тэтгэлэгээр Польш улсынхууль зүйн сургуульд баклавар, магистрийн зэрэг хамгаалсан. Хууль зүйн сургуульд багшилсан ньажлын анхны гараа байсан. Мөн ЦЕГ-т хуулийн хэлтэс, Хууль зүйн яамны хүний эрхийг хангах хорооны ажлын албанд ажилласан.

ИнгээдПольшийн парламентад мэргэшил дээшлүүлэх сонгон шалгаруулалтад тэнцэнМонгол Улсаас сонгогдоод ажилласан нь надад парламентын тогтолцоо төлөвшсөн улсын парламент хэрхэн ажиллахыг харж, суралцах маш том боломж олгосон.

Дадлагаа дуусгаадХууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байх явцад НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад шударга ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь”төсөл зарлагдан, үндэсний хэмжээний зохицуулагчаар шалгаруулалтад тэнцэн ажилласан маань надад бас их ажлын туршлага олгосон.Хамгийн их авлигад өртдөг гол гол салбарууд дээр ажилласан. Төсөл дуусаад Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүхийн мэргэшлийн хороог хариуцаж ажиллаж байгаад өнгөрсөн онд ажлаас өөрийн хүсэлтээр гарсан.

-Та хангалттай хэмжээнд туршлага хуримтлуулан ажилласан юм байна. Туршлагатай, боловсролтой, ид 30-40 насны тань шиг залуусын оролцоо нийгэм, улс төрд дутагдаж байна гэдэг. Таны насныханд өөрсдийн карьераа хөөх, илүү туршлага хуримтлуулах, магадгүй ар гэрийн аж амьдралаа төвхнүүлж, хөл дээрээ зогсох шаардлага байгаа. Гэхдээ бас ч гэж туршлагатай, боловсролтой танай насныхны нийгмийн идэвх сул, хатуугаар хэлэхэд амиа хоохойлсоор та нарын байх ёстой орон зайд хэн нэгэн цээжээ дэлдэгч, сайхан яригч, эсвэл хуучны улстөрчид тоглолт өрнүүлж, орон зайг эзэлж байна гэсэн нийгэмд, ялангуяа сошиалд хүчтэй өрнөж буй шүүмжлэлийг та хүлээж авах уу?

-Магадгүй. Яг үнэндээ бол тийм. Тийм ч учраас залуус бид бодлогоо тодорхойлж, орон зайгаа нөхөх ёстой гэж үзээд л ийм ажил хийж байна. Тийм ч учраас би өнөөдөр дуугүй байж болохгүй гэж бодсондоо энэ ярилцлагыг өгч байгаа хэрэг шүү дээ. Өнөөдөр өөрсдийнх нь амьдралаасбусад нь хамаагүй гэх сэтгэхүйтэн олон байгаа. Үнэхээр зэмлүүштэй.

Энэ нь нэг талаас амиа хичээж байгаа шинж байж магадгүй. Гэтэл бид өнөөдөр чадах зүйлээ хийх ёстой. Тэр тусмаа нийгмийн нэлээн хэсэгт таалагдах гэж худал үгийг ярьж, цээжээ дэлдэж, улстөрийн тоглолт хийх биш, бодлого боловсруулахад залуус бидний хүч оюун хэрэгтэй гэж бид үзсэн, түүнийхээ төлөө ч явж байна, явах ч болно. 

-Тэгвэл ийм идэвхтэй, нэг санаа зорилгод нэгдсэн залуус хэр олон байна. Жишээлбэл танай хүрээнийхэнд, танай намд хэдэн залуу байна вэ, та шууд хэлж чадах уу?

- Намынманай хүрээнийхэнд 100 орчим залуу, үүнээс маш идэвхтэй нь 40 орчим залуус байгаа.

- Хэрвээ 100 хүний оюун санааны нэгдэл бол нэг  Ганбаатарыг нураагдах биш, түүнээс илүү хүчтэй байж чадах ёстой биз дээ. Энд ил харагдах хэлбэрийг хэлээгүй шүү. Бодлого боловсруулах“чимээгүй” гэхдээ нийгэмд нөлөөлөхүйц оюунлаг далайцтай ажлыг хийж чадах ёстой биз дээ?

-Тийм ээ. Манайх шиг гуравхан сая хүн амтай улсад 100 хүн толгойгоо үнэн зөв, хөгжлийн төлөө ажилуулбал маш хурдан яг л Сингапур шиг хөгжинө. Сингапурт ганц хүн гарч ирээд л үнэн зөвийн төлөө дуу хоолойгоо хүргэж чадсан. Бид ч гэсэн чадах ёстой.

-Тийм ээ. Ийм өөрчлөлтийг хүлээсэн хүлээлт Монголд хангалттай байна.Харин энэ өөрчлөлтийн хүлээлтийг С.Ганбаатаршиг чанга яригчид эзэмдээд байгаа юм биш үү. Өөрчлөлтийг хүлээж ядарч цахарсан хүмүүсийн хүлээлтийг бодлогын чиглэлийн оюунлагууд биш “Ганбаатарууд”, эсвэл өнөөгийн өөрчлөлт ярьдаг мөртлөө хэзээ ч өөрчлөгдөггүй улстөрчид үгээрээ хөтлөөд өөр тийш нь явчих вий гэсэн эмзэглэл ч байгаа байх. Магадгүй зарим хүн стресс бухимдлаа илэрхийлэх гэж талбай дээр очиж жагсч хашгирч байна? Энэ бидний зам мөн үү? Хоосон хашгираад байх уу?

- Манай нийгэм шилжилтийн үедээл яваад байна. Олон жил шилжилтийн үедээ эргэлдсээр, улам бүр улс төржсөн нийгэм болсоор. Нийгэм хаана байна вэ? Төв талбайд, улс төрийн тоглолтод нийгэм оршдоггүй. Тэгэхээр бид нийгэмжсэн улс төр рүү шилжих хэрэгтэй. Энэ шилжилтийг мэдлэгтэй, бодлого боловсруулж чаддаг хүмүүс манлайлах хэрэгтэй. Энэ мөчийг бид алдаж болохгүй л гэж хэлээд байгаа юм л даа.

Нэг эсвэл нэг хэсэг хүн худал хуурмагаараа олон хүнийг өөрийнхөөзүг рүү чиглүүлээд, харин үнэн зөв ярьдаг хүмүүс нь ард хоцорчихоод байгаа тал бий.

-Тэгвэл “нэгхэн” Ганбаатар ирээд та бүгдийг бужигнуулаад байгаа юм уу? Үнэхээр тийм бол нэг хоёрхон хүн нийгмийг ингэждагуулах гээд ч юм уу олон хүний дэмжлэгийг аваад бахархал нь болоод явж байна гэдэг таны бодлоор юу вэ?

- Аливаа улс орны түүхийг харахад, нийгэм оюуны хоосролд орох, хямрах үед хэн нэгэн хүний үгийг дагахыг хүсдэг нийгмийн хэв шинж байдаг. Манайд манайлагч, зөв шударга хүн үгүйлэгдэж байгаа учраас ийм удирдагчийг хүмүүс хүсээд байна. Гэтэл үүнийг эвтэйхэн олоод харчихсан айхтар “толгой” нь ажилладаг зальтай хүмүүс байна. Ийм аргаар яваад сурчихсан хүмүүс яг тэр аргаараа хүмүүсийг өөртөө хандуулаад байгаа юм шиг харагдаж байна.

-Монгол Улсад удирдагч хүссэн сэтгэлгээ байгаад би хувьдаа гайхдаг. Системийг хэн нэгнээс хамааралгүй байдлаар зохион байгуулаад сурчих юм бол 1000 Ганбаатар 1000 Энхбаяр байсан ч системээрээ хөгжил нь явах ёстой биш үү?

-Яг л бидний яриад байгаа зүйл л дээ. Институци гэдэг нь ерөөсөө л хөгжлийн систем. Бусад өндөр хөгжилтэй улс орныг харахад хэн нэгэн, хэсэг бүлэг, эсвэл удирдагчаас хамааралгүй систем эрүүл байж л зөв хөгжиж байна. Аль нэг нам төрийн эрхэнд гарч ирээд шоу хийж савлагаатуулахгүй, сонгуульд саналаа өгөх нь сонин биш, намчирхсан зүйл байхгүй, яг тийм хөгжлийн гаргалгааг бид олсон. Түүний үндсэн дээр Хүн дээд үзэл баримтлахаар болж хүнээ дагасан, тойрсон асуудлыг хамгийн эхэнд шийдье гэсэн байгаа.

- Европт сонгууль болоходхүмүүсийн амьдрал гойд нөлөөлдөггүй. Амьдрал хэвийн л үргэлжилж байдаг. Бидний амьдрал хэтэрхий их  улстөрөөс хамааралтай байдаг. Тэр ч хэрээр сонгуулийн циклиэр амьдарч, сайн нам, сайн удирдагчийг хайх сэтгэлгээг их болж уу л гэж?

-Институци гэдэг зүйл Монгол Улсад төлөвшөөгүйн нэг шинж. Ямар ч байгууллага гадны, улс төрийн нөлөөнд орохооргүй ажиллаж байх ёстой. Гэтэл төрийн алба өөрөө улстөржсөн, савалгаатай.  Эрх баригч нам солигдоход төрийн албаны ажилтан, баримталж байсан журам, бодлого нь солигддог тэр тогтолцоо л хэвээрээ байгаад байна. Үүнийг л бид өөрчлөх ёстой.

-Институцийн шинэчлэлийн талаар 8-9 жилийн өмнө ярьж л байсан. Тэр хаачив аа? Бид энэ асуултыг хэнд тавих ёстой юм бэ?

-Би бол үүнийг улстөрд байгаа лидерүүдтэй холбоотой гэж бодож байна. Хүн өнөөдөр өөрөө өөрийгөө боловсруулж чадахгүй байж институц байгуулна гэдэг бол хэцүү л дээ. Монголд ямар ч улстөрч эхлээд их сайхан, зарчимтай зөв ярьж гарч ирдэг.Хэдэн жилийн дараа тэр хүнийг эрх мэдэл, амбици“идээд” дотоод институци нь нурж унаж байхад яаж нийгмийн зөв, тогтвортой институци байгуулах юм бэ?

Энэ нь хувь хүний эрхэмлэх үнэт зүйлстэй ч холбоотой. С.Ганбаатар гишүүн анх мөнгөгүй цэвэр улс төр гэж ярьж байсан. Гэтэл арван жил улс төрийн тогоонд маш “сайн” чанагдсан байна. Өнөөдөр тэр хувь хүний баримталж байсан, анх ярьж байсан зүйл нь хаана байна?Нам гэдэг улстөрийн анхан шатны нэгж. Энэ нэгжийнхээ наад захын дүрмийг баримталж чадахгүйгээр цаашид улс орны хууль дүрэм журмыг баримтлаад, зөв замаар хөгжүүнэ гэдэгт эргэлзэж байна.

-Зарим хүний яриа, үйлдлээс болоод итгэл үнэмшил, үнэт зүйл, бодлого гэх мэт  үг худлаа сонсогддог болсон гэвэл хүлээн зөвшөөрөх үү?

- Аливаа үнэт зүйлсийг үнэгүйдүүлнэ гэж юм байна. Анх Ардчилал гээч бараг л диваажин  гэж бид итгэж байсан. Гэтэл энэ 25 жилд нөгөө ардчилал ямар ч үнэ цэнэгүй болсон байна. Жинхэнэ утгаараа ардчиллын үнэт зүйлс үнэгүйдэж. Социализмыг л нурааж, ардчилал байгуулчихвал болно гэж байсан, гэтэл социализмд ч гэсэн авах юмнууд маш их байсан. Гэтэл үүнийг ор тас хаяснаас болж хоосон орон зай үлдэж түүн дээр нь худал ярьдаг хүмүүс нь тоглолт хийж байна. Гэхдээ удахгүй бүх асуудал, зөрчил шийдэгдэх байх гэж найдаж байна.

-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Ярилцсан. А.Алтантуяа

Нэмэлт мэдээлэл: ХҮНамын Төв хорооны хурал өнөөдөр болж намын дарга С.Ганбаатарыг огцруулж, Б.Найдалааг сонгосон байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ. 

Холбоотой мэдээллийг энд дарж уншина уу

С.Ганбаатарыг ХҮНамын даргаас огцрууллаа

С.Ганбаатар юу хэлэх бол? 

С.Ганбаатар: Би аз жаргалтай байна

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • gutgeleg, doromjlol
    Зочин[1.25.88.123 ene emegtei chamd yamar muu um hiisiin. harin ch zuv umnii tuluu zorigtoi temtsej bn. Po-d bhiin medne, ger bulee avch yavah gj hicheegee l saihan amidardag bsan. Ingej komputeriin ard suuchaad hudal gujir, doromjloh ugeer negniigee harah erh bidend bhgui shvv.
    2016 оны 03 сарын 05
  • zochin
    Amjilt husie!
    2016 оны 03 сарын 05
  • Зочин Зочин
    Энэ нэг тэнэг нөхөр ямарч улс төр мэдэхгүшй байж юу юу гэнэв. Тогтовортой нэг газар эхлээд ажиллаж сур дараа нь улс төрд суралц, тэгээд дуугарч эхэл за.
    2016 оны 03 сарын 04
  • Зочин
    Асууж байгаа нь ч хариулж бгаа нь ч адилхан хоер ба нэг зуйлийг хоер талаас нь яарьж бх шив асууж бгаа нь хариулж бгаа хоер бол хоеуулаа ганбаатарт дургуй узэн яаддаг атаач хоер хов яарихдаа л сайн хоер ба энэ нэг баттуяа гэж хуухэн намын тов хорооноосоо тусдаа хуралд суугаа л найдал даргаа сонгоод оороо енб дарга юм у эс бол томхон албан тушаалд очих санаатай гар байж дээтэгээд л зорилог нь байндаа тусхаа болхоор гутгэж гужирдэж эхлэв боллтой ер нь массыг дагаж шийдвэр гаргдаг массын одоос явсан хун бол хувийн зорилогтой улс л бдаг юм намын тов хороогооро хэллцэж асуудлыг шйиддэг гэсэн мортлоо хэдхэн хуралдаж хувийн тоглолт хийнэ гдэг ойлгомжтой зуйл шуу дээ тэгээд ч суулын 25 жилд тамга тэмдэгээ авч зугтсан улс 98 % нь ялагддаг юм шуу дээ энийг доржханд баттуяа найдал нар мэдээгуй юм бол жижиг л улсууд ба
    2016 оны 03 сарын 04
  • Зочин
    ene huuhen manangaas heden togrog awsan boloo busnuulij bgaa zaluusd manan neg hund 100 yumuu 200 sayiig ogson l bhdaa
    2016 оны 03 сарын 03
  • Зочин
    Huniig hiihees n umnu dandaa ingej daramtalj gutgej doromjilood bhaar chin yaj ym hiihew de Ganbaatar bol hiij cnadnaa
    2016 оны 03 сарын 03
  • Зочин
    1 gaigui yabaa hunee demjeed hamtraad yabj chadahgui ta nar muu l bndaa
    2016 оны 03 сарын 03
  • zochin
    Battuya za bolidoo .
    2016 оны 03 сарын 03
  • Зочин
    yadaj chamaig survaljiilj baiga xun esreg namiin xun gedgiigch medgui......songuulin omnox xor nairuulag........iim xuniig namasaa xooj garga......ulsiin toloo bus....xuv xunii namiig erx ashgiin toloo xun...yu buteej chadax be..........
    2016 оны 03 сарын 03
  • Зочин
    ene polshid yanxandaj yanxandaj irsen buzar em yu gej xuchaad bainaa.......oroigoo zov avch yavaj chadgui xun ulsiig avch chadnaa gej tuun shig xudal yum baixgui......zugeer chejee deldeed ulsa avarnaa geed botdog bol ali ert saixan bolox baisan......odoos chin oorin ashig sonirxoloo xamgaalax olon daisan zogzoj baiga gedgiig serj med......ulas tord orxod xongodox yum bain daa......nilchgai mn.....zugeer ix surguuld shalgaax gej baiga bish.......an- man-ig...yalxad asar durshilga xeregtei.......
    2016 оны 03 сарын 03
  • Зочин
    НОХОЙН БААСНУУД ОДОО СОНГУУЛЬ ГЭЖ ДАЛДАГНАЖ БАЙГААД ЭНЭ АРХИЧИН, АЖИЛГҮЙ, ӨЛССӨН УУРТАЙ ХҮМҮҮСТЭЭ АЛУУЛАВ. ОЛОН ДОЛООН ЮМ ДОНГОДОЖ, ГАДААДАД ТЭГДЭГ ГЭЖ ТЭНЭГТЭЭД ХӨӨГДӨВ ДӨӨ. ӨЛССӨН, УСАНД ОРООГҮЙ, АРХИНД МАНСУУРСАН, УУРТАЙ ХҮМҮҮС ИХ БИЙ ШҮҮ: ТЭДЭНД Л ТА НАР ОЙЛГУУЛНА ГЭЖ БОД.
    2016 оны 03 сарын 03
  • Зочин
    ЕР НЬ ТОМ ТОМ БҮЛТЭРЦГЭЭГЭЭД ТЭГЭЭД ОДОО ӨӨРСДИЙНХӨӨ ТОЛГОЙ ДЭЭР МАРЗАН МАТАР ГАРГАЧИХААР ТА НАРЫН ХУВЬД Л ТУРШЛАГАГҮЙ ЮМ БИШ ҮҮ. УГААСАА СОЛИОРСОН, МАНИАК ШАХУУ ХОРЧИН МАЛЫГ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ТАВЬСАН ИХ ЭРДЭМЛЭГ, БОЛОВСРОЛЛОГ, ГАДААДЛАГ ТА НАРЫН ХУВЬД АР НУРУУГААРАА НАМ ТАВИУЛЛАА. БОДИТ АМЬДРАЛТАЙ ТАНИЛЦ. ТА НАРЫН УНШСАН НОМООР АМЬДРАЛ ЯВАХГҮЙ. ХӨДӨӨ ОЧИЖ АМЬДАРЧ, МАЛЧНЫ ГЭРТ ХОНОЖ, ХОТОНД МАЛ ТӨЛЛӨХИЙГ ҮЗ. ХОТОД ИРЭЭД ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРЧ УС ЗӨӨЖ, ГАДАА ЖОРЛОНД БИЕ ЗАСЧ ҮЗЭЦГЭЭ ХАЗГАЙ ХЭЛТЭН, ХЭЛТГИЙ МЭДЛЭГТЭНГҮҮД МИНЬ. ХЭРҮҮЛ, СОЛИОРЛООС ӨӨР ЮМГҮЙ БОЛЖ ДУУСЛАА. ГАНЦ МУУ ЧАЦГА ЦАРАЙЛСАН НӨХӨРТ МАЛЛУУЛЖ БАЙГАА НЬ ТА НАРЫН Л АРЧААГҮЙНХ ШҮҮ ДЭЭ. ӨӨР ХЭНЭЭС БУРУУГАА ХАЙХ ГЭЭВ.
    2016 оны 03 сарын 03
  • Bold
    Uuriiguu daraa n ger bulee daraa uls ornoo gej bga Uls orniig udirdah ged bga ene ambits huusun nuhduud ehleed uuriiguu l harjihaj uzeereidee!
    2016 оны 03 сарын 03
  • Gerel
    Ene nam geech yum n ehlehdee: Dotroo iim heruultei bga yum chin uls orniig avch yavj chadahuu ene Hun ged bga humuus bolij uz! Soliortson yumnuud
    2016 оны 03 сарын 03
  • shudarga
    bas neg barimt GANBAATAR OORIIN DUU BOLOH GANCHIMEG GEGCHIG MONGOL SOLONGOSIIN POLITEHNIK KOLLEJID DED ZAHIRAL BOLGON TER DUU N OLON HUNIIG HALJ ES ZUIN HOROONII DARGA HIIJ BAGSHIIG SHIITGEJ UVAIGUI UILDEL GARGAJ BNA
    2016 оны 03 сарын 03
  • bat
    bakalavargui bain magistr bolchood ganbaatar bolovsroloir yadgiin geh yim tegvel hoich ireedui bolson huuhduud bas surah hereg bna uu
    2016 оны 03 сарын 03
  • Зочин
    Ганбаатайгаа л бай л даа найзууд минь Сонгуулийн үр дүн хасах гараад ирэхээр та бүхэн минь толгойгоо барих байлгүй дээ. Уг нь ХҮН эхлээд зөв байсан одоо зүггүй боллоо. Би л лав саналаа татчихлаа
    2016 оны 03 сарын 03
  • Зочин
    Medrelee ehleed sain emchiluul ee. havar yum chin huduldug shu
    2016 оны 03 сарын 03
  • zochin
    Iimerhuu avgai nar boliochee utgaguin
    2016 оны 03 сарын 03
  • Зочин
    ЁООООЁОЁООЁОЁОЁОЁ ЧИ БОЛИОЧ
    2016 оны 03 сарын 03
  • Suvdaa
    Tiim surhii yum bol 3jil baiguulagdaad yu ch hiigeegui l bnshde Ganbaatar orhod l iim nam baidag gej sonsson oorsdiigoo taniulah yu ch hiigeegui baij odoo Ganbaatariin esreg iim yum yarij baiga humuus yu hiij chadah ve ta nar oyunlag baij bolno Ganbaatart niigmiin idevhiin ogogdol bn Dutuu dunduuraa guitsej neg bag boldgiim gej bi boddog
    2016 оны 03 сарын 03
  • Suvdaa
    Ene Altantuya gedeg hunii asuultuud n Ganbaatariin esreg baih yum yamar sonin yum be Ganbaatariig muuhai haragduulah gej tsaaduulaasaa ovoo yum avchee Ebe yariltslaga ogch baiga n ch bas yu yaruj baigaga oilgohgui yum Ganbaatar gedeg hun ene burangui toriin chin esreg duu hooloigoo orgoj yavaa tsor gants tsogtoi temtsegch yum bishu
    2016 оны 03 сарын 03
  • KKK
    Ganbaa l taniulj ogch de
    .
    2016 оны 03 сарын 03
  • zochin
    Ganbaatar orj bj iim namiig medsen ooroo bguulsan yum blow uu gej bodoj bsan kkkkk
    2016 оны 03 сарын 03
  • zochin
    ene nam ganbaataraar olond tanigdangvi tai jiij bga yum bn ternees bish ene xvniig tanix chgvi bidnii tuluu yu xiij bsan yum boloo
    2016 оны 03 сарын 03
  • Зочин
    Iim emegtei baidgiig medej avlaa. Zuv zuitei mundag huuhen shig sanagdlaa. Chuham tany tsag bolson esehed ergelzej baina. Uchir ni ta hun nam baiguulahaas 2 jiliin umnu oroltsoh heregtei baisan baih. Esvel daraa. Daraa hezee gedgiig medehgui ch yag unuugiin nuhtsul baidal chini buruugaar ergechihlee. Ugaasaa bi hun namyg tsag hugatsaany huwid 2 jileer hotsorch hodolson buruu hudulsun gej boddog. Tiimees gishuuneer elseegui. Elseh ch ugui.
    2016 оны 03 сарын 03
  • Saran
    Ganbaatar gishuund humuus itgej harj bga olon humuus ter huniig dagan demjij bsn getel ehleegui shahuu baij iim bhd humuus itgeh uu ta nart
    2016 оны 03 сарын 03
  • BAS NEG AMBITSAA DIILEHGYI NUHUR
    ENE NAMIIG IIMERHUU NUHUD L GUTAAJ BAIGAA YUM. HUUN ZAILUULAH HEREGTEI.
    2016 оны 03 сарын 02
  • Зочин
    Ганбаатар туйлбаргүй хүн[183.81.171.135]
    Ганбаатар нэг асуудлыг гэнэт сөхөж тавиад баахан улс төр хийж байгаад яг асуудлыг шийдэх шатандаа хүрэхэд гэнэт бие ээ татаад зугтчихана. Тэгээд л нөгөө асуудал шийдэгдэхэд би би гээд гараад ирнэ. Ахиад л өөр асуудал үүсгээд л орилоод гараад ирнэ. Тэгээд л сүүлд нь зугтчихана. Тун туйлбаргүй, зальтай, итгэл даах хүн биш
    2016 оны 03 сарын 02
  • Зочин
    Ганбаатар туйлбаргүй хүн[183.81.171.135]
    Ганбаатар нэг асуудлыг гэнэт сөхөж тавиад баахан улс төр хийж байгаад яг асуудлыг шийдэх шатандаа хүрэхэд гэнэт бие ээ татаад зугтчихана. Тэгээд л нөгөө асуудал шийдэгдэхэд би би гээд гараад ирнэ. Ахиад л өөр асуудал үүсгээд л орилоод гараад ирнэ. Тэгээд л сүүлд нь зугтчихана. Тун туйлбаргүй, зальтай, итгэл даах хүн биш
    2016 оны 03 сарын 02
  • Zorge !
    Ih l zereg devtei ,engiineesee deeshilsen ! Nuhatstai l yaridag busgui bna ! Ganbaatar , Batzandan,Magnai ,Uyanga nar bas neg ii erhuu l yaridag baisan sanagdana ! Saihan busgui bna ! Amjilt husii !
    2016 оны 03 сарын 02
  • Зочин
    С Ганбаатарын яриаг сонсохоор яг Гитлер санаанд ороод байдаг юм Гитлер анх гарахдаа яг л Ганбаатар шиг илтгэл тавьж ард түмнийг өөр рүүгээ эргүүлсэн гэдэг түүхтэй
    2016 оны 03 сарын 02
  • Адар
    Ганбаатар нэг намыг байтугай, нэг багийг ч ахалж чадахгүй амьтан шүү дээ. Манайхан л хууртаж хандаггүй учраас УИХ-д ч сонгоод, хандыг нь өсгөөд байгаа болохоос.
    2016 оны 03 сарын 02
  • Зочин
    .УЯНГА .ДАВААСҮРЭН. ГАНБААТАР. БОЛОРЧУЛУУН. МАГНАЙ .БАТЭРДЭНЭ. ЗА ДЭЭР НЬ БАТЗАНДАН. БАТЦОГТ . БЯМБАЦОГТ. ЦОГ ГЭЭД хамгийн зальтай хэрүүлч гаруудыг хүмүүс илүү дэмждэг хэвээрээ юү
    2016 оны 03 сарын 02
  • Toni
    Энэ бас л нэг зальтай хүүхэн байна. Монголд хамгийн хүнд хэцүү асуудал жендер болж гэнэ. Ёстой гайгүй байлгүй. Монгол бол харин ч эмэгтэйчүүдийн эрх ашиг бага зөрчигддөг орны нэг шүү. Ярих юм нь олдохгүй болохоор жендер ярьж байна. Эмэгтэйчүүдийн саналыг хуурч авах гэсэн башир арга
    2016 оны 03 сарын 02
  • ЗОЧИН
    Босоог гудайлгадаг лут бүсгүй юмаа
    2016 оны 03 сарын 02
  • Ганбаатар туйлбаргүй хүн
    Ганбаатар нэг асуудлыг гэнэт сөхөж тавиад баахан улс төр хийж байгаад яг асуудлыг шийдэх шатандаа хүрэхэд гэнэт бие ээ татаад зугтчихана. Тэгээд л нөгөө асуудал шийдэгдэхэд би би гээд гараад ирнэ. Ахиад л өөр асуудал үүсгээд л орилоод гараад ирнэ. Тэгээд л сүүлд нь зугтчихана. Тун туйлбаргүй, зальтай, итгэл даах хүн биш
    2016 оны 03 сарын 02
  • Tamiin togoo tsatailhaar Bayrtsogtonuud bayrlanaaa
    Ene bol zugeer l Ganbaatariig zoriud mer hundiig mi unagaaj baigaa gadniihnii hatgaas Ouytolgoin ordiig luivardadan luivarchdiin nairuulsan jujigiig Ganbaatar tootsooloogui uchiraas ner hundiig ni unagiin tuld nairuulsan jijugig Ganbaatar ug ni Uyanga bolon busad bie daagchidtaigaa hamtarsan bol diildeshgui huchtei baih bailaa.Hamtarch baigaa buunii nohduud ni uudgui garuud bna daa
    2016 оны 03 сарын 02
  • Сайхан
    За сайн үйлдэл болсон байна. Мэдлэггүй хүнийг намын дарга болгочихоод юу бодож суухав дээ. Харин ч ххууль дүрмээ боловсруулсан хүнээ заавал сонсох хэрэгтэй гэж бодож байна. Угаа мэдлэггүй баагийг хэн дарга болгохын. Үзүүлээд байгаа диплом нь боловсролын системийн дагуу биш, гадаадад сурсан мэдлэгээрээ ХДС-д шалгалт өгсөн чинь намайг ингэж үнэлсэн гэнэ. Гэтэл энэ сургууль сураггүй хаагдаад удаж байгаа сургууль шдээ. Өрөвдөлтэй ч юмаа даа.
    2016 оны 03 сарын 02
  • cheka
    surtei yum terend chini hudlaa yariad baih yu baigaa diplomgui baihaar yadag yum tegeed oorsdiinhoo bondgoriin hemjeeg gaihuulaad baih yum daa
    2016 оны 03 сарын 02
  • Boogii
    МАНАН -г зайлуулах, шудрага ёс, хариуцлага тогтоох, тооцох 3-дагч шинэ улс төрийн хүчин гэж харж бодож, олзуурхаж байсан юм тун харамсалтай.
    2016 оны 03 сарын 02
  • khavriin 17 uchiral
    neeg ikh tom tom yarisan avgai bas l goyo yariad garaad irekh muruudultei. Kkk tanai namiin bantan zutan yadaj bga arduudad yugaar giiguulkhev dee khodood khagaravch togoondoo gedeg shuu dotood asuudalaa shiidchikheed ard tumendee khand tiim ikh giiguulekh gej bga yum bol niguurtai judagtai bai l daaaaa anya minee!!!
    2016 оны 03 сарын 02
  • зочин
    Өөр намынхан ХҮН -г хагаралдуулахаар дотор нь орсон яваа юм бишүү. Тэр тусмаа Ганбаатарын нэрийг унагахаар
    2016 оны 03 сарын 02
  • Zochin
    Анханаасаа шударга байхгүй дээ сургууль төгс өөгүй гэдгээ нуух хэрэггүй байсан юм
    2016 оны 03 сарын 02
  • ЗОЧИН
    Дипломтой хүмүүс төрийг яаж дампууруулж байгаа нь ард түмэнд зовлон болдог.дипломгүй гэсэн зөв бодлого гаргаж ажиллах хүн хэрэгтэй байна.Дипломгүй ч гэсэн эцэг эх гэр орноо өөд нь татаад үр хүүхдээ боловсролтой эх орондоо хэрэгтэй САЙН ХҮН болгоод сайхан амьдраад явдаг биздээ.Энэ цөвүүн цагт албан тушаалын төлөө наймаалцдаггүй монгол улсын төлөө зүтгэх олонд танигдсан хүн хүмүүс хэрэгтэй байна.Болдог бол социализмын үеийн дарга удирдагч нарыг босгож ирээд ажиллуулмаар бодогдох юм.Тэд хөөрхий минь энэ миний өмч би баян тэр бумтан гээд үзүүлэх юм хураалгүйгээр зөвхөн эх орон ард түмний төлөө ажиллаж удирдаж явж.Энэ хүмүүс болон эх орны дайнд оролцож хувьсгал хийж явсан ахмад үе маань жинхэнэ эх орнчид..
    2016 оны 03 сарын 02
  • ЗОЧИН
    ЭНГИЙН ХҮМҮҮС ШУДАРГА ДУУГАРДАГ..УЯНГА .ДАВААСҮРЭН. ГАНБААТАР. БОЛОРЧУЛУУН. МАГНАЙ .БАТЭРДЭНЭ. ЗА ДЭЭР НЬ БАТЗАНДАН. БАТЦОГТ . БЯМБАЦОГТ. ЦОГ ГЭЭД ЦӨӨН ХЭДЭН ХҮМҮҮСИЙГ ХАРДАГ ИЛҮҮ ДЭМЖИНЭ БАЙХ..СҮҮЛИЙН ҮЕД БАТЦОГТ БАТЗАНДАН ХОЁР ШУДАРГА ҮГ ХЭЛЭХЭЭ БАГАССАН НЬ НАМААСАА ДАРГАСАА АЙСАН УУ. АРАА БОДСОН УУ НЭГ ТИЙМЭРХҮҮ БАЙГАА НЬ АЖИГЛАГДААД БАЙГАА .
    2016 оны 03 сарын 02
  • 41218
    ЭНЭ НАМЫН НЭРИЙГ НЬ Л АЛЬ ЭРТ СОНСОЖ БАЙСНААС МЭДЭХГҮЙ ГАНБААТАР ГИШҮҮНИЙГ ЭНЭ НАМД ОРОХООР НЬ МЭДДЭГ БОЛЖ АРД ТҮМЭН ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЖ ШУУГИЖ ЭХЭЛСЭН ДЭЭ.ГАНБААТАР ГИШҮҮН ГАРЧИХ ТЭГЭЭД Л ЭНЭ НАМ НАМ ЖИМ БОЛНО ХЭН Ч ДЭМЖИХГҮЙ АРД ТҮМЭН ХУ НАМЫГ ДЭМЖЭЭД Л ЯВЧИХНА. УЧИР НЬ ЭНХБАЯР ШУДАРГА ЭЛБЭГДОРЖ ХЭЛМЭГДҮҮЛЭГЧ ГЭЭД АРД ТҮМЭН ХУ НАМЫГ ДЭМЖИЖ БАЙСАН ЮМ.ЭНЭ ДЭМЖИГЧ ХҮЧ ГАНБААТАР РУУ ЭРГЭЖ БАЙСНАА ХҮН НАМ ДОТРОО БУЖИГНААД БАЙХААР ОДОО БОЛИХ ТИЙШЭЭ БОЛЛОО Л ДОО.АН НАМ ДОТРОО ИЙМ БАЙГААГ АРД ТҮМЭН ТААШААХГҮЙ БАЙГАА .ОЛОН ФРАКЦ БОЛЖ БАЙГАА Л БОЛ АРДЧИЛСАН НАМТАЙ АДИЛ ГЭСЭН ҮГ. ДУНД ЭХ ОРОН АРД ТҮМЭН ХОХИРНО ШҮҮ ДЭЭ..ЯМАР Ч НАМ НЭГ ЦУЛ НЭГДМЭЛ БОДЛОГОТОЙ ЯГ СОЦ НИЙГЭМИЙН НАМ ШИГ АЖИЛЛАЖ ЧАДАХ ЮМ БОЛ ТӨРИЙГ УДААН БАРИХ БОЛНО.ДЭЭР НЬ АРДТҮМНИЙ ТӨЛӨӨ ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЖ АЖИЛЛАЖ ЧАДВАЛ ШҮҮ. АМИН ХУВИЙН АШИГ ХОЁРТ БАЙХ.
    2016 оны 03 сарын 02
  • Зочин
    Үнэн шдээ хуурамч диплом тай юм чинь худал хэлэхээс өөр юу байх вий дээ
    2016 оны 03 сарын 02
  • Зочин
    анхан шатнаас нь эхлээд өмгөөлөгч хүртэл хийсэн, гайгүй өмгөөлөгч гэж боддог шүү. амжилт
    2016 оны 03 сарын 02
  • Зочин
    анхан шатнаас нь эхлээд өмгөөлөгч хүртэл хийсэн, гайгүй өмгөөлөгч гэж боддог шүү. амжилт
    2016 оны 03 сарын 02
  • nud ni neg l bshee
    ENEE HUUHEN HULGAICH BAS IH ULUN MAYGIIN HARTSTAI YUM TSADSAN HOINOO ULS TURD OROOROI DOO AAAA BISH YASHIKAAA HARTSTAI YUM BN
    2016 оны 03 сарын 02
  • van ji gan
    NOVSHNUUDAA EH ORON JIN TONUULAD DUUSLAA ODOO IDEH YUM BHGUU DEE ULS TUR YARIAD ALTSGANAJ YAVHAAR CHADAH YUMA HII ORON DOTOR BOL HALUUHAN L BUSGUI BNA KKKK ENE MONGOLD HEN CH BISH YU CH BISH HUMUUS ULS TUR YARIJ GARCH IREED BAYJINA TGEED ULSAA SUIRUULNEE YAMAR SONIN ARD TUMEN BEE ALAAACH ENE T1UUDEE
    2016 оны 03 сарын 02
Сонин хачин