• Эхлэл
  • Японы зэс боловсруулах үйлдвэрийн төлөөллүүдтэй санал солилцов

Японы зэс боловсруулах үйлдвэрийн төлөөллүүдтэй санал солилцов

2016/03/04

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно.

Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 3-н хүртэл Япон улсад ажиллаж, тус улсын зэс боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд, худалдааны компаниудын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсад баригдах зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн  төслийн талаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр Монгол Улсад зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн нэгжийн захирал Х.Бадамсүрэн зэс хайлуулах үйлдвэрийн төслийн талаар танилцуулжээ.

Мөн Японы “Мицүбиши материал техно”  компанийн ашигт малтмал, байгаль орчин, эрчим хүчний газрын орлогч дарга Т.Ямакава,  Монгол Улсын зэс үйлдвэрлэлийн судалгааны тайлангийн талаар илтгэл тавьсан байна. Уулзалтад “Япон-Монголын эдийн засгийн хороо”-ны дарга  “Иточү” корпорацийн ерөнхий зөвлөх Ё.Кабаёши, Японы уул уурхайн нийгэмлэгийн  орлогч дарга Х.Камоо болон “Сумитомо” корпораци, “Мицуй”, “Мицүбиши” корпораци, “Марубени”, “Соже” корпораци, “Жей Экс Неппон майнинг металл”  корпораци  болон бусад компанийн төлөөлөл оролцож, зэс хайлуулах, цэвэршүүлэх, үйлдвэрийг барьж байгуулахад анхаарах асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх арга зам, металлын  зах зээлийн ирээдүйн төлөв, зэс боловсруулах технологийн талаар туршлага мэдлэгээ хуваалцжээ.

Мөн айлчлалын багийнхан Японы зэс хайлуулах хэд, хэдэн үйлдвэрийн  үйл ажиллагаатай газар дээр нь очиж, тоног төхөөрөмж болон технологийн  байдалтай танилцсан байна.

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Ххнэн
    Арай ногоо алдарч авилагч монрос ийн захирал бсан бадамсурэнгээ буур тослийн удирдагчаар тавчихаж энэ эрдэнэбат за за ойлгомжитой бас ажил удааширах юм ба л даа баахан зар тараагаад л монголд ийм тосол ба хурээд ир хурээд ирхээр нь хээл хахуулиа нэхээд суучихдаг эс бол том хувь авна гээд дайрчихдаг тэгээд тэд нь хаяаад явдаг толгой сэгсэрсэн гадныхан мон ч их ба аа ийм бадамсурэн гэсэн нохдоос болоод
    2016 оны 03 сарын 11
  • эдийн засагч
    Зөвдөө Япончуудтай хамтардаг нь,тэд яс нягт нямбай,авилга өгдөггүй авдаггүй. Харин манайханд хэр таалагдах юм бол доо !!??? Тэд төсөлд оролцох гэж та нарт авилга өгөхгүй ш дээ! Тэгээд л идээчин уугачингууд олон салбарт япончуудтай хамтрах ,хөрөнгө оруулалт оруулах дургүй байдаг .
    2016 оны 03 сарын 07
Сонин хачин