• Эхлэл
  • “Нүүдэлчдийн аялал жуулчлал” форум Улаанбаатар хотноо болно

“Нүүдэлчдийн аялал жуулчлал” форум Улаанбаатар хотноо болно

2016/03/11

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Сайд Н.Батцэрэг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифайтай гурав дахь удаагаа уулзаж, энэ оны нэгдүгээр сард Испанийн Мадрид хотноо хийсэн уулзалт дээр үндэслэн дараахь асуудлуудыг эцэслэн тохиролцсон байна. 

“Нүүдэлчдийн аялал жуулчлал” сэдэвт дэлхийн аялал жуулчлалын анхдугаар форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Дээрх арга хэмжээний товыг тогтоож, форумыг 2016 оны аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд ДАЖБ-тай хамтран зохион байгуулах аж.

Уг форумыг зохион байгуулснаар Монгол Улс “Нүүдэлчдийн замаар аялахуй” аяллын брэндийг хөгжүүлэн түүний манлайлагч орон байх, олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц аяллын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхийг зорьж байгаа юм.

Мөн НҮБ-ын ДАЖБ-ын төвийн Ази-Номхон далайн орнуудын газарт Монгол Улсаас аялал жуулчлалын салбарын хоёр мэргэжилтэнг 6-12 сарын хугацаатай дадлагажуулан ажиллуулахаар хоёр тал тохиролцсон байна.

Ноён Талеб Рифай энэ оны дөрөвдүгээр сард Иран Улсад болох Ажлын хэсгийн зургаадугаар уулзалт, Хятад улсад тавдугаар сард зохион байгуулагдах “Аялал жуулчлалын сайд нарын анхдугаар уулзалт”-д сайд Н.Батцэрэгийг оролцохыг урисан байна.

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 04 сарын 12
Сонин хачин