• Эхлэл
  • 2016 оны УИХ-ын сонгууль хэрхэн явагдах вэ?

2016 оны УИХ-ын сонгууль хэрхэн явагдах вэ?

2016/03/12

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Энэ онд УИХ-ын сонгууль явагдана. Сонгуультай холбоотой ямар ажил хийгдэж байгааг тодруулбал: 

Нэгдүгээр сард багтаан шийдвэрлэсэн ажил:

-УИХ-ын чуулган хуралдаж санал авах өдрийг 2016 оны зургаадугаар сарын 29-нд байхаар тогтоосон. Энэ өдөр лхагва гаригт тохиож байгаа учраас амралтын өдөр болгох аж.

-Сонгуулийн тойрог байгуулж мандат тогтоохдоо 2012 оны УИХ-ын сонгуулийн мандатыг хэвээр үлдээхээр шийдсэн.

Хоёрдугаар сард багтаан шийдвэрлэх ажил:

-Сум дүүрэгт сонгуулийн хэсэг байгуулах ёстой гэж Сонгуулийн тухай хуульд заасан учраас сум дүүргийн нутаг дэвсгэрт хэсэг байгуулах ажлыг СЕХ зохион байгуулах аж.

Гуравдугаар сард багтаан шийдвэрлэх ажил:

-Нам эвсэл болон нэр дэвшигчдийн сонгуульд нэр дэвших зардлын дээд хэмжээг тогтоох юм байна. Өмнө нь зардлын дээд хэмжээг СЕХ тогтоож нийтэд зарладаг байсан бол энэ удаад Үндэсний аудитын газар тогтоох юм байна.  

-Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудсанд байрлуулах ажил хийгдэнэ. Мөн зурагт болон ухуулах хуудас байршуулах байршлыг тогтоох ажлыг сум дүүргийн ИХТ хийнэ.

Дөрөвдүгээр сард багтаан шийдвэрлэх ажил:

-Аймаг нийслэлийн сонгуулийн хороог СЕХ байгуулна. Энэхүү байгуулагдсан хороо нь тухайн сум дүүргийнхээ сонгуулийн хороог байгуулахаар хуульд заасан байна.

-Гадаадад байгаа иргэдийн саналыг авах сонгуулийн хороо, комисс байгуулагдана.

Тавдугаар сард багтаан шийдвэрлэх ажил:

-Нам эвслээс УИХ-ын гишүүнд нэр дэвших ажил тавдугаар сарын 5-9 хооронд болно. Бие дааж нэр дэвших ажил тавдугаар сарын 5-11 хооронд явагдана. Энэ үеэр аймаг нийслэлийн ИТХ-д нэр дэвших ажил давхар явагдана.

Тавдугаар сарын 20-ноос хойш шийдвэрлэх ажил:

-Бие даан нэр дэвшигчид болон нам эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа явагдана. Бүртгэх эсэх шийдвэрийг СЕХ гаргана. Аймаг нийслэлийн ИТХ-д нэр дэвших эсэхийг тухайн аймаг дүүргийн Сонгуулийн хороо гаргах аж.

Зургаадугаар сард багтаан шийдвэрлэх ажил:

Нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна.

Өмнө нь үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа хийдэг байсан бол энэ удаад сонгууль болохоос 18 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 11-нээс сурталчилгаа хийх эрх нээгдэж байгаа юм.

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 04 сарын 12
  • Ичих хэрэгтэй шүү
    Хар машинаар тоолох ажлын төлөө хамраа унжуулсан казах ёстой үхэн хатан зүтгэж харагдана билээдээ. Хараажаар эд нар хар машиндаа булхай оруулсан гэдэг нь тодорхой шүү дээ. Ард түмэн харсаар байхад сонгуулийн хуулийг олонхоороо мунаглаад баталсан шүү дээ. Улайрсан дээрэмчид гэж л АН-хныг хэлдэг байхдаа.
    2016 оны 03 сарын 20
  • иргэн
    Уг нь гараараа барьж, нүдээрээ үзэж тоолсон тооллогын дүн нь л үнэн баймаар юм. Ямар хачин хууль батладаг байнаа. Ийм бол гараар хяналтын тооллого хийхийн хэрэг байгаа юм уу
    2016 оны 03 сарын 20
  • хувилдаан
    хар машинаар тоолсныг гараар тоолоод зөрөө гарвал хар машиных хүчинтэй гэж хуулиндаа заачихсан болохоор тэгж заргалдах хэрэггүй зөвхөн урьдчилан сонгогдсон өөрөөр хэлвэл хар машины праграмыг удирдаад эрх барьж буй нам ахин гарна гэж хууль биш хувилдаан хийсэн болохоор сонгууль гэж болохгүй шүү дээ
    2016 оны 03 сарын 19
  • Зочин
    ajil amjina bayrlalaa
    2016 оны 03 сарын 16
  • Зочин
    2016 ond songuuli gej bantan boloh shinjtei dee,irc hureh bolov uu,alich nam olonh bolohgui bol mongol zasaglaliin hyamrald orno.yana daa ard tumen min
    2016 оны 03 сарын 14