МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны албаны дарга Г.Давааням тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийж, Г.Шийлэгдамба, Л.Цог болон Ш.Дашдондог нарын талаар ямар шийдвэр гаргаснаа танилцууллаа.
Дээрх гурван гишүүнийг гаргасан алдаагаа гэмшин хүлээж намын хамт олноос уучлал гуйхыг МАХН-ын Хяналт ёс зүйн хорооноос албан ёсоор шаардаж байгаа аж. Хэрэв уучлал хүсэхгүй бол намын дүрмийн дагуу төрийн болон улс төрийн албан тушаал хаших, УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй болохыг мэдэгдэж байгаагаа хэллээ.
Түүнчлэн тус намын гишүүд АН-аас Авлигатай тэмцэх газрыг ашиглаж, МАН МАХН-ыг нэгдэх асуудалд хориг тавьж саад учруулж байна хэмээн онцоллоо. Ингээд дээрх гурван гишүүний гаргасан алдаа зөрчлийн талаарх мэдээллийг хүргэе.
Г.Шийлэгдамбын туйлбаргүй занд харамсаж байна
МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням “МАХН-ын дарга Н.Энхбаярыг авилгын хэрэгт хутгаж, улмаар МАХН-ыг сонгуульд оролцуулахгүй байх гэсэн хагалан бутаргах, хутган үймүүлэхэд гаршсан нам дамнасан олигархи бүлэглэлийн урт гартнууд АТГ, хууль хүчний зарим хүмүүсийг утсан хүүхэлдэй мэт удирдаж байгаа нь нууц биш.
МАХН, МАН-тай хамтарч ажиллах яриа гарч анхны алхам хийгдэнгүүт маргааш нь МАХН-ын санхүү аж ахуй эрхэлсэн нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг өндөр албан тушаалтны заавраар баривчлан нэг сар гаруй хориод байна. Энэ нь МАХН, МАН-тай эвсэх хамтрах юм бол танайхныг Цогтбаатар мэт баривчилна шүү гэсэн ноцтой сануулга өгч буй хэрэг.
Эрүүл мэндийн сайдын суудал эзгүйрээд хэдэн сар боллоо. Манай намаас Эрүүл мэндийн туршлагатай удирдагч, эрдэмтэн, доктор,бөөрний нэртэй мэс засалч гавъяат эмч Л.Жамбалжавыг сайдад хуулийн хугацаанд нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд татгалзсан. Засгийн газрын хуульд орон гарсан Засгийн газрын гишүүнийг 30 хоногийн дотор томилдог хуультай. Энэ хууль яагаад хэрэгжихгүй байна. Г.Шийлэгдамбыг анхны мэдүүлгээс буцаж Н.Энхбаярын шаардлагаар мөнгө зээлсэн зарим хэсгийг Н.Энхбаярт өгсөн гэж хэлүүлсэний шан болгон сайдын суудлыг хадгалаад байгаа юм биш үү” гэв.
Л.Цог МАХН-д гомдсондоо энэ бүхнийг хийсэн үү?
Мөн УИХ-ын дэд дарга Л.Цог, “Н.Энхбаяр нэг сая ам.доллар нэхэж дарамталсан “гэж мэдээлсэн нь МАХН-ынхныг сандаргаад байгаа юм. Хэвлэлийн хурал зарласан гишүүдийн зүгээс “Л.Цог намын дэд дарга болъё, УИХ-дэд дарга, намын дэд дарга хоёрыг хослуулан намдаа илүү сайн үйлчилье гэсэн агуулгатай саналыг намын даргад тавьсан байдаг.
Түүний саналыг авч хэлэцээхгүй болхоор намын түрээсээр сууж буй байрыг худалдсан өөрөө хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байсан гадаадын компанийн эздийн хууль бус нэхэмжлэлийн талд ашигтай мэдүүлэг өгч Н.Энхбаяр даргыг нэг сая долларын хилс хэрэгт хутгасан хүн бол Л.Цог.
“Би нам байгуулж байгаа манай намд орооч хамтраад ажиллая” гэж манай намын удирдах ажилтанд санал тавьж байсан хүн бол бас л Л.Цог. Энэ бол намыг хагалан бутаргах удирдлага хооронд үл ойлголцол үүсгэх ноцтой үйлдэл гэж үзэж байна. Бид энэ бүхнийг эвслээ задлахгүй, засгийн газрыг тогтвортой ажиллуулах үүднээс Л.Цогийн асуудлыг авч хэлэлцээгүй хойшлуулж байсан харин одоо илчлэх цаг нь ирсэн” гэв.
С.Дашдондог өөрийнхөө төлөө 400 сая төгрөг зарцуулжээ
МАХН-ын гишүүн Булган аймгийн МАХН-ын Мянгатын дарга асан С.Дашдондог нь намаасаа 560 сая төгрөг нэхэмжилж буй асуудал юм.
Тэгвэл С.Дашдондог МАХН-д 540 сая төгрөг өгсөн гэж нэхэмжилж байгаа аж. Тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж 400 сая төгрөг зарцуулсан байна.
Эндээс үзэхэд 400 сая төгрөг нь өөрийнхөө төлөө сонгуульд зарцуулжээ. С.Дашдондог төрийн албанаас чөлөөлөгдөөд 2015 онд өөрийн хүсэлтээр Булган аймгийн намын дарга болсон.
Ингэхдээ намын дүрэм ноцтой зөрчсөн байсаныг анхааруулж дүрмийн дагуу хурлаа хийж алдаагаа залруулах зөвлөгөөг Хяналт Ёс Зүйн хороо өгч байсан ажээ.
Ийн дээрх гурван гишүүний зөрчил, гаргасан алдааг танилцууллаа. Хэвлэлийн бага хурлын үеэр МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням "Г.Шийлэгдамбын ард АН, МАН хоёр аль аль нь байгаа" гэв. Түүнчлэн Н.Энхбаярын талаар "АТГ-аас Энхбаяр даргыг дуудсан зарлан дуудах хуудас өөрт нь биш, өөр бусад хүмүүсээр дамжуулж хэд хэдэн удаа ирсэн.
Өөрөө очиж мэдүүлэг өгөхгүй байгаа нь "Надад бол хийсэн хэрэг байхгүй. Би хэлсээр тулгасан хэрэгт ял эдэлсэн. Одоо надад АТГ шалгагдах ямар нэгэн хэрэг байхгүй. Түүнчлэн би өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй" гэсэн хариу өгдөг. Өчигдөр бол төрийн ордонд АТГ-аас хүмүүс ирж өөрт нь өгсөн юм шиг байна лээ. Тэрний дагуу мэдүүлэг өгөх эсэхийг би мэдэхгүй байна" хэмээлээ.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна